2018.03.12
УИХ-ын гишүүн Л.Болд тойргийнхоо иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн 57-р тойргоос сонгогдсон. Энэ амралтын өдрүүдэд тэрээр тойргийнхоо иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнан санал хүсэлтийг сонслоо.
УИХ-ын 2017 оны намрын чуулганаар бие даасан 18 хууль, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 95, гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, УИХ-ын 57 тогтоол тус тус баталсан талаар мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн нөхцөл боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг, стратегийн ач холбогдолтой орд газруудын үр өгөөжөөс иргэдэд шууд хүртээх замаар орлогын эх үүсвэртэй болгох аргыг судлах ажлын хэсэг зэрэгт орж ажилласан талаар тайлагналаа.