Төмөр зам төрийн ивээлд орно
УИХ өчнгдөр үдээс хойш чуулганы нэмэлт хуралдаан хийж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дуусгаж амжилгүй завсарласан юм.
Засгийн газар төмөр замын тээврийн асуудлыг төрийн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж, төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Ашигт малтмалын орд газруудтай төмер за-маар холбогдох, темөр замын үндэсний сүлжээ бий болгох зорилтыг баримт бичигг тодорхойлж, энэ зорилтын хүрээнд шинээр барих төмөр замын царигийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэх, Таван толгойн нүүрс, Оюу толгой, Цагаан суваргын зэс молибдений болон Дархан-Сэлэнгийн бүс нутгаас олборлож байгаа төмрийн хүдрийг боловсруулах зорилгоор Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн үндэслэлээр саналаа хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооноос оруулсан саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь ньтогтоолын төслииг хэлэлцэхийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.Дараа нь чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай хийж, Улсын батлан хамгаалах болон аюул-гүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.