Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн хуулийн төсөл өргөн барилаа
УИХ 2007 онд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Х.Жекей нар уг хуулийн үзэл баримтлалын дагуу Захиргааны хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр үдээс хойш өргөн барив.
Хууль санаачлагчид захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд тухайн хугацааг сэргээлгэх хүсэлтээ ямар шүүхэд гаргах, хэрхэн шийдвэрлэх асуудлыг хуульд нэмж тусгах, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж шүүхийн тогтоолын хүчин төгөлдөр байх хугацааны, мөн давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болон нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох талаар нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна.