2018.04.02
Ц.Цогзолмаа: Хүүхдүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах зорилготой хүүхдийн олимпиадад хураамж байх ёсгүй
Олимпиад зохион байгуулж, сурагчдынхаа мэдлэг чадварыг тодорхойлдог боловч хэт олон зохион байгуулсны улмаас утга нь алдагдаж эхэлсэнд салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Ямар ч зорилгогүй дээр нь сурагчдаас мөнгө хураадаг гээд олон асуудал дагуулж эхэлжээ. Харин салбарын яам болсон болоогүй олон олимпиадаас татгалзаж, чанарт анхаарах зохицуулалт хийхээр болсон байна.
Ц.Цогзолмаа: Олимпиадаа журамлах хэрэгтэй. Хэрвээ хүүхдүүдэд зориулсан олимпиад хийж байгаа бол хураамжгүй байх ёстой. Үүнийг журамлах асуудлыг бид 4-р сард багтааж шийднэ.
Одоогийн байдлаар ямар нэгэн олимпиад зохион байгуулахад албан ёсны зөвшөөрөл авдаггүй учир ийнхүү замбараагүй болжээ.