Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
2011.06.30

Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Бурхантын хөндийн эзэд, Дарханчууддаа болон Монголын ард түмэндээ Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн  дэвшүүлье. Дарханчууд бид хагас зуун жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, хүрсэн амжилтуудаасаа суралцаж, эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлж, мэдлэг, чадварт суурилсан эдийн засгийг дэмжсэн, өнгөж авхаатай, амгалан хотыг цогцлоон бүтээх ирмүүн зорилготой ажиллаж байна.

Та бүхэндээ Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн халуун мэндийг хүргэн, “Найрамдлын хот”-доо урин залж Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН

ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

2011 оны  07 дугаар сарын 20. Лхавга гариг

10.00 “Дархан – Минийхот” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт - Залуучууд театрт
16.00 “Хамгийн сайхан хот” баримтат киноны нээлт - Залуучууд театрт

2011 оны 07 дугаар сарын 21.Пүрэв гариг

 

08.00 Дааганы уралдааны гараа

09.00 Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг угтан авах, байрлуулах /Тусгай
хувиараар/

09.00 Үндэсний сурын өсвөрийн сурчдын харваа- ”Миний Монгол”  цэцэрлэгт хүрээлэн дэх сурын талбайд

10.00 Цэцэг өргөх ёслол – “ Найрамдал” өндөрлөгт /Тусгай хөтөлбөрөөр/

10.00 Дааганы уралдааны бариа /Ширээ нуруунд/

11.00 Шагнал гардуулах үйл ажиллагаа - Аймгийн Засаг даргын тамгын газарт

11.00 Үндэсний сурын насанд хүрэгчдийн хана харваа- ”Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх сурын талбайд

11.00 Шүдлэн насны морьдын уралдааны гараа

12.00 Үндэсний сурын харвааны нээлт- ”Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэндэх сурын талбайд /Тусгай хөтөлбөрөөр /

13.00 Шүдлэн насны морьдын уралдааны бариа /Ширээ нуруунд/

14.00 Зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авах- Аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд

15.00 Ойд зориулсан баярын хүндэтгэлийн хурал- Залуучууд театрт

16.00 Үндэсний сурын хасаа харваа – “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх сурын талбайд

17.00 Ойд зориулсан хүндэтгэлийн концерт -Залуучууд театрт

19.00 Ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт - Аймгийн Засаг даргын тамгын газарт

2011 оны 07 дугаар сарын 22.Баасан гариг

06.00 Азарганы уралдааны гараа

09.00 Азарганы уралдааны бариа /Ухаа хошуунд/

10.00 ОЙН БАЯР НААДМЫН НЭЭЛТ  –Төв цэнгэлдэх хүрээлэнд /Тусгай хөтөлбөрөөр/

11.00 Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.00 Хязаалан насны морьдын уралдааны гараа

12.00  Үндэсний сурын хасаа, товх харваа  - “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэндэх сурын талбайд

13.00 Хязаалан насны морьдын уралдааны бариа /Ухаа хошуунд/

13.00 Шагайн харвааны нээлт - Төв цэнгэлдэх хүрээлэнд /Тусгай хөтөлбөрөөр/

14.00 Үндэсний сурын харвааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.00  Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.00 Соёолон насны морьдын уралдааны гараа

15.00 Үндэсний бөхийн өсвөрийн үеийн  барилдааны нэгийн даваа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.00 Соёолон насны морьдын уралдааны бариа /Ухаа хошуунд/

 

2011 оны 07 дугаарсарын 23.Бямбагариг

07.00  Их насны морьдын уралдааны гараа

09.30 Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

09.30 Шагайн харвааны үргэлжлэл- Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00 Үндэсний бөхийн өсвөрийн үеийн барилдааны хоёрын даваа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00 Их насны морьдын уралдааны бариа /Ухаа хошуунд/

12.00 Ойн баяр наадамд түрүүлж айрагдсан /Даага, Шүдлэн, Хязаалан/ морьдыг цоллож бай шагнал гардуулах ёслол- Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.00 Үндэсний бөхийн барилдааны дөрвийн  даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.00 Үндэсний бөхийн өсвөрийн үеийн барилдааны гурвын даваа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00 Үндэсний бөхийн өсвөрийн үеийн барилдааны дөрвийн даваа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

14.00 Үндэсний бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

14.00 Үндэсний бөхийн өсвөрийн үеийн барилдааны тавын даваа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.00 Ойн баяр наадамд түрүүлж айрагдсан /Азарга, соёолон, ихнас/ морьдыг цоллож бай шагнал гардуулах ёслол- Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.30 Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00 Үндэсний бөхийн өсвөрийн үеийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00 Шагайн харвааны шагнал гардуулах ёслолын aжиллагаа

16.00 Шинээр аймгийн цол хүртсэн бөхчүүдэд цолны тэмдэг, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа

17.00 Үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30 Үндэсний  бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цололгож, шагнал
гардуулах ёслолын ажиллагаа- Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.00 Баяр наадмын хаалт

21.00 Бүх нийтийншоуцэнгүүн - Төвцэнгэлдэххүрээлэн, “Найрамдал ”талбайд /Тусгай хөтөлбөрөөр/

22.00 Салют буудуулах аргахэмжээ- “Моринхуур” цогцолборт

 

2011 оны 07 дугаар сарын 24.Ням гариг

10.00 Зочидтөлөөлөгчдийгүдэх /Тусгайхувиараар/

Спорт тоглоомын арга хэмжээнүүд тусгай хувиарийн дагуу
төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.