2018.04.10
С.Амарсайхан: Тусгай замын автобус нь нийтийн тээврийн салбарт шинэ, нэмэгдэл тээврийн хэрэгсэл болно
НИТХ авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Нийтийн тээврийг хөгжүүлэх ” төслийг хэрэгжүүлж эхлэх тухай асуудлаар өнөөдөр хэлэлцлээ.
Төслийн хүрээнд тусгай замын автобус зорчдог орчныг бүрдүүлэх юм байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Одоо ашиглагдаж байгаа автобуснууд ашиглалтаас гарахгүй. Тусгай замын автобус гэдэг нь хөдөлгөөний саад бэрхшээлгүйгээр тусгай зогсоолууд дээрээ зогсоод , цаг минутаараа явна. Энэ нь нийтийн тээврийн салбарт шинэ бөгөөд нэмэгдэл тээврийн хэрэгсэл болно.
Тусгай замын автобус ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувь буурах юм байна.