Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг ажлаа хийхийг шаардав
2018.04.23

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг ажлаа хийхийг шаардав

МҮЭ-ийн холбооны санал, шаардлагаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 04-ний өдөр хуралдаж нийгмийн түншлэгч гурван талын төлөөллөөс бүрдсэн  ажлын хэсгийг байгуулсан.

УИХ-ын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах санал боловсруулах, Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах арга зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлтийг дүгнэх, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг тус тус байгуулсан.

Гэвч өнөөдрийг хүртэл дээрх ажлын хэсгүүд  хуралдаагүй, асуудлыг хойшлуулж байгаа тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг ажлаа хийхийг дахин шаардаж байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл нийт ҮЭ-үүд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Түүнчлэн МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад цалин нэмэх хэлэлцээрийг энэ сарын 30-ны дотор эхлүүлэх саналыг хүргүүлээд байгаа юм.