2018.04.25

Амлалтаасаа эргэж буцсан эрх баригчид Төсвийн тухай хуулиа зөрчсөөр байна

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар ирэх онд төсөвт тодотгол хийхгүй төсвийн сахилга батыг мөрдөнө гэж мэдэгдсэн.  Гэвч Төсвийн тухай хуулийг илт зөрчсөнийг гишүүд шүүмжилж байна. Энэ байдлаараа байвал төсөвт дахин тодотгол хийхээс өөр гарц байхгүй хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат: Өмнөх Засгийн газрын огцорсон гурван үндэслэлийн нэг бол хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол хийхгүйгээр баталсан хэрэг юм. Өнөөдөр  төсөв дээр гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулахтай  холбоотой асуудал том маргаан дагуулж байна.