2018.04.27

М.Билэгт: Жолоочийн албан журмын даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Хурлаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг хэд хэдэн хуулийн төслийг  хэлэлцэх эсэх юм.

Өнөөдрийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсхэд оруулмааргүй байна. Энд ганцхан заалт байна. 2016 оны 7 сард Тахарын тухай хуулийг хүчингүй болсонтой холбогдуулан Жолоочийн даатгалын тухай хуулийн 1-р зүйл, 6-р зүйлийн 6-2 дахь хэсэгт Мөрдөх алба гэснийг дараах байдлаар Тахар гэснийг хасъя гэсэн байна. Энэ үгийг хасахын төлөө өөрчлөлт орж ирж байна. Гэтэл Жолоочийн албан журмын даатгалын тухай хууль дээр асуудал их гарч байгаа. Даатгал төлдөг хэрнэ жолооч нар үр дүнг нь амсаж чадахгүй байна. Жишээ нь: Эрүүл мэндийн даатгал төлөөд, үр дүнгээ хүртдэг. Гэтэл даатгалаа төлсөн жолооч нарт хууль  үйлчилдэггүй. Онцгойлон эмэгтэйчүүдэд их дарамт болдог. Даатгалын компаниуд бага зэргийн зөрчил дээр ажлаа хийх хэрэгтэй байгаа. Жолоочийн албан журмын даатгалын тухай хуульд дээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэсэн саналыг хэлье.