2010.09.13

Төмөр замын хөрөнгө оруулагчид зөвлөлдлөө

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа баталсан. Гурван үе шаттайгаар 5000 гаруй км төмөр зам шинээр барих энэхүү бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс ч Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас Шинэ төмөр замын суурь бүтэц барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулав. 80 гаруй компани оролцсон зөвлөлдөх уулзалтын үеэр ЗТБХБ-ын сайд Х.БАТТУЛГААС цөөн асуултад хариу авлаа.

-Хөрөнгө оруулагчид тендер зарлахгүйгээр сонгон шалгаруулалт явуулах санал тавьж байна. Ийм боломж бий юү?

-Төмөр замын тендер гэдэг замын тендертэй адил-гүй. Их хөрөнгө шаарддаг салбар. Дэлхийн хэдхэн компани энэ төрлийн тендерийг гүйцэтгэдэг. Мон-голын нутагт шинээр барих төмөр замд манай хил зал-гаа орнууд оролцоно. Тиймээс тендер зарлах хэрэгтэй юү гэсэн эргэлзээ гарсан. Гэтэл хуульд бүтээн байгуулалтын ажлыг заавал тендерийн журмаар шийднэ гээд заачихсан. Хууль нь ийм болохоор бид мөрдөх л болно. Энэ тайлбараа ч хэлж байгаа. Саяхан Концессын хууль батлагдсан. Энэ хуулиар ВОТ, ВТ гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалт зарлана.

-Хөрөнгө оруулагчид төмөр замыг тодорхой хугацаанд ашигласны дараа төрд хүлээлгэж өгөх хувилбарыг дэмжиж байгаа гэж дэд сайдын илтгэлд дурдагдсан. Энэ хувилбарыг яагаад сонгох болов?

-Төмөр зам барьж дууссаны дараа хөрөнгө оруулагч талд өгөх бэлэн мөнгө төрд хомс байгаа. Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниуд мөнгөө нийлүүлж төмөр зам тавьчихаад, тодорхой хугацаанд ашиглаж ашиг олчихоод Монгол Улсын өмч болгон хүлээлгэн өгөх сонирхолтой байгаа.

-Монголын тал аль болох олон хөрөнгө оруулагч татах сонирхолтой байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Баримталж байгаа бодлого гэвэл төмөр зам барих сонирхлоо илэрхийлсэн компаниуд нэгдэж нэг консирциум болон гүйцэтгэх ажилд оролцуулах юм.

-Зөвлөлдөх уулзалтын үеэр Монголоос нүүрс тээвэрлэж гарсан вагон буцахдаа хоосон тээвэрлэлт хийх нь гэж хүмүүс ярьж байна. Ингэснээр алдагдал хүлээх юм биш байгаа?

-Түүхий эдээ гадагш гаргана гэдэг экспорт дэмжигдэнэ гэсэн үг. Экспорт гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн том орлого. Энэ орлого татвараар дамжиж иргэдэд очно. Харин худалдан авалт импортоор л орж ирнэ шүү дээ. Ийм нөхцөлүүд байгаа юм. Өнөөдөр манайд экспорт, импортын харьцаа алдагдсан. Импорт нь давамгайлаад байгаа. Энэ нь дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой. Одоо экспортын орлого ороод ирэхээр импорт дагаад өснө.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.