Хүнд түлэгдсэн иргэнд Д.Сарангэрэл сайд тусалжээ
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
2018.05.11

Хүнд түлэгдсэн иргэнд Д.Сарангэрэл сайд тусалжээ

Өнгөрсөн Лхагва гарагийн шөнө Говь-Алтай аймгийн Цогт суманд 36 настай иргэн Б бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ.

Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны суудал дүүрсэн гэх асуудал тулгарчээ. Харин тус аймагт ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулсан байна.