2018.05.14

Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт Л.Оюун-Эрдэнэ гишүүн оролцлоо

Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

-Энэ удаад та хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт ажилласан байна. Үүнээс онцгойлон авч үзвэл МУ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажилласан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юу? Шүүгчийн томилгоог улс төрөөс хараат болгох зэрэг асуудлуудын талаар тайлбарлана уу?

- 1992 онд ардчилсан үндсэн хуультай болсноос хойш 25,26 жил өнгөрсөн байна. Үндсэн хууль маань өнөөдрийн цаг хугацааны хурдаа гүйцэж байна уу? үгүй юу? Гэдгээс үндсэн хууль өөрчлөгдөх өөрчлөгдөхгүй гэх асуудал яригдана.