“Аудитын олон улсын стандарт-2017”-г орчуулан гаргалаа
2018.05.16

“Аудитын олон улсын стандарт-2017”-г орчуулан гаргалаа

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Аудитын тухай” хуулиар тогтоогдсон “Аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах” үүргийнхээ хүрээнд мэргэжилтнүүдтэйгээ хамтран “Аудитын олон улсын стандарт-2017”-г эх хэл дээрээ орчуулан нийтийн хүртээл болгож байна. 

Энэхүү стандартыг Нягтлан бодогчдын олон улсын холбоо, Аудитын баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сард батлан гаргасан билээ.  

ММНБИ нь байгуулагдсан цагаасаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Jaika зэрэг олон улсын байгууллага, бусад дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар нягтлан бодох бүртгэл, аудитыг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Аудитын олон улсын стандартын 1995, 2003, 2010, 2012 оны хэвлэлийг бүрэн хэмжээгээр нь эх хэл дээрээ орчуулан гаргаж, арга зүйн шинжтэй гарын авлагуудыг бэлтгэсэн нь аудитын байгууллага, аудиторуудыг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чанартай үйлчилгээ үзүүлэх, аудитын үйл ажиллагааны арга зүйг эзэмшихэд томоохон дэвшил болсон юм.