2018.05.24
"Цалин нэмэгдүүлэхийн төлөө" ажил хаялт түр завсарлана
Аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлагуудад Монгол улсын Засгийн газрын өнөөдөр /05.23/-ийн хуралдаанаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Засгийн газрын шуурхай ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа.
Иймээс МҮЭ-ийн холбооны "Цалин нэмэгдүүлэхийн төлөө" ажил хаялтын өмнөх нийслэл, орон нутаг дахь суултыг түр хугацаагаар завсарлуулахаар шийдвэрлэснийг мэдэгдье.
МҮЭ-ийн Холбооны Ажил хаялтын өмнөх суултыг зохион байгуулах Ажлын хэсэг