С.Чинзориг 2018.05.25 | Телевиз: МН25-р суваг

Халамж авдаг иргэд иргэний үүргээ биелүүлэх шаардлагатай

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 53000 гаруй өрхийн 288800 иргэн хүнсний талон авч байна гэсэн судалгааг салбар яамнаас гаргасан байна.  Халамж авдаг эдгээр иргэдээ бэлэнчлэх байдлаар биш иргэний үүргээ биелүүлснийх нь дараа халамжийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байх шаардлага бий болж байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Ядуурлын хэмжээ буурахгүй байгаатай холбогдуулан “Хүнсний нэмэлт дэмжлэг тулалцаа” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн хүнсний нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай иргэдийн тоог  2016 онд хоёр дахин,  нэг хүнд олгох тэтгэмжийн хэмжээг 20%-аар нэмэгдүүлсэн. Хүнсний нэмэлт дэмжлэг туслалцаанд хамрагдаж буй өрх бол хүүхдийг сургууль завсардуулахгүй байх, бага насны хүүхдийг хугацаанд нь вакцинд хамруулсан байх, хөдөлмөр эрхлэлтийн албанд зайлшгүй ажил хайж, бүртгүүлсэн байх зэрэг нөхцөлтэй болгож байна.  Энэ бол хүнсний талоныг үүрэгжүүлж өгч байгаа, ажилтай, орлоготой болох сонирхлыг дэмжих байгаа хэрэг юм.