“Ид шидийн аялал”-аар 1500 хүүхэд аялжээ
2018.05.31

“Ид шидийн аялал”-аар 1500 хүүхэд аялжээ

Дүүргийн Засаг даргын А/266 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жаргалтай хүүхэд нас” арга хэмжээг өнөөдөр Аса циркэд зохион байгууллаа.

Дүүргийн 32 хорооны төлөөллөөс гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй асрамж халамжийн төвүүдэд өсөж буй хүүхдүүд нийлсэн нийт 1500 хүүхдэд “Ид шидийн аялал” хүүхдийн жүжгийн үзүүлэн, хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.

СХД-ийн Засаг дарга 1500 хүүхдийг баярлууллаа