Л.Болд: Шийдэх ёстой олон амин чухал асуудлуудаа шийдье
УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Л.Болд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Шийдэх ёстой олон амин чухал асуудлууд байна. Шийдвэрээ тодорхой гаргах хэрэгтэй. Хэрэгждэггүй Газар өмчлөлийн хууль байна. Шинээр орж ирэх Газар өмчлөлийн хууль байгаа. Иргэдийн хувьд маш чухал хууль. Цагдаа тараасан гэр хорооллын иргэд тараагүй шүү. Тэд өмчийнхөө төлөө амьдралынхаа төлөө тэмцсээр байх болно гэдгийг бид мартаж болохгүй. Гэр хорооллын хөгжлийн хууль олон арга зам заасан, шийдэл олсон хууль. Цаашдаа гэр хорооллын иргэдийн газрын үнэлэмжийг дээшлүүлэх чухал хууль. Шүгэл үлээдэг иргэдийг хамгаалах хууль хүлээгдээд байж байна. Энэ чуулганаар энэ асуудлыг ярихгүй байсаар байгаад дуусах гэж байна. Иргэдэд баялгийг зөв хувиарлах хууль хүлээгдээд байж байна. Шинэ бодлогоо гаргах хэрэгтэй. Энэ чуулганыг үр бүтээлтэй байлгая
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25