Шинэ төмөр зам нэг алхмаар урагшиллаа
УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан нь улс орны хөгжилд нэгэн шинэ алхмыг хийсэн. Харин шинэ төмөр зам барих ажлын гараа өчигдөр төмөр замын трасс баталснаар эхэллээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, "Монголын төмөр зам" төрийн өмчит компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн өчигдөр шинэ төмөр замын трасс баталснаа мэдээллээ. Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр "Монголын төмөр зам" төрийн өмчит компанид 283 тоот тогтоолоор төмөр замын эхний суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон. Үүний дагуу "Монголын төмөр зам" төрийн өмчит компаниас төмөр замын бэлтгэл ажлын эхлэл болох трассын судалгаануудыг хийсэн аж. Энэхүү судалгааг хийхэд хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцсон гэдгийг Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайд Х.Баттулга онцолсон юм. Мөн Өмнөд Солонгос, Оросын компани болон "Монголын төмөр зам" компани судалгаа хийсний эцэст тэдгээрийн дүгнэлтийг нэгтгэн яамнаас трассыг баталж байгаа юм байна.
Шинэ төмөр замын трассыгхэрхэн баталсан, цаашид хийхажлын талаар Зам, тээвэр,барилга, хот, байгуулалтын сайдХ.Баттулгаас тодрууллаа.
-Шинэ төмөр замын трассыг хэрхэн тодорхойлов?
-Трасс гэдэг нь чиглэлийг тодорхойлдог. Уул, толгод, гол, нуурыг яах юм бэ гэдэг асуудал .байсан. Говийн бүсэд трассыг .тодорхойлоход харьцангуй гайгүй байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх. Улаанбаатар төмөр зам бол маш мушгиралдсан байдлаар явдаг. Харин Таван толгой, Чойбалсан, Сайншандын зам уул уурхайн түүхий эд тээвэрлэх учир шулуун хэлбэрээр замын трассыг тодорхойлсон. Трасс тодорхойлох нь төмөр замын хамгийн эхний ажил байдаг. Тиймээс эхний ажил дууслаа. Дараа нь инженер геодези, инженер геологийн ажлыг хийж эхэлсэн. Үүний дараа хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын ажил хийнэ.
-Төмөр зам хэдэн аймаг, сум дайрч өнгөрөх вэ?
-Нийтдээ дөрвөн аймгийн долоон сумаар дайрч өнгөрнө.
-Төлөвлөгөө ёсоор хэдий хэр хугацаанд шинэ төмөр замыг барьж дуусах юм бол?
-Энэ оны хавраас эхлээд төмөр замын ажил төлөвлөгөөний дагyy хийгдэнэ.Бид 2.6-3 жилийн хугацаатай төлөвлөгөөг гаргасан
-Урьдчилсан байдлаар төмөр зам барихад хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардагдах вэ?
-Бидний баримжаагаар 2-2.5 тэрбум орчим доллар байгаа. Гэхдээ ТЭЗҮ-ийг нарийн хийгээгүй байна.
-Төмөр зам барих ажиллах хүчийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Ажиллах хүчний тухайд дотооддоо анхаарлаа хандуулж байгаа. Харин нарийн мэргэжлийн тухайд гадны компаниудаас сурах зүйл бий.
-Трассыг шулуун хэлбэрээрявуулахаар баталчихсан. Хариншулуун хэлбэрээр явуулахадхэчнээн гол, горхийг дамжинөнгөрөхөөр байгаа талаар Засгийнгазрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга,геодези,зураг зүйн хэлтсийн дарга Н.Болдбаатараас Трассыг шулуун хэлбэрээрбатлахад хүндрэлтэй байсан уу. Хэр олон гол, горхийг дамжин өнгөрөхөөр байгаа вэ?
-Өнөөдөр төчнөөн гол, мөрөн гэж гаргах хэцүү. Томоохон гол гэвэл Хэрлэн гол байна. Түүнээс бус говийн жижиг гол, булаг, шандыг аль болох тойрох байдлаар төлөвлөсөн.
-Трассыг тооцоход юу, юуг харгалзаж үзсэн бэ?
-Малчдын нүүдэл, ан амьтны нүүдлийн асуудал гээд олон асуудал бий. Мөн ямар, ямар амьтан байдаг талаар судалж үзэх шаардлага гарсан. Хулан, цагаан зээрийн экологийн тэнцвэрт байдлыг алдуулахгүйн тулд ямар шийдвэр гаргахаа нэлээд тооцож гаргасан юм. Уул, толгодын бартааг ашиглаж нүхэн гарц хийж, тулгууртай гүүрнүүд гаргаж өгч тэдгээрийн нүүдлийг сааруулахгүй байхад анхаарсан. Мөн малчид нүүдэл хийх учир жижиг гүүрнүүд их тавина.