2018.06.19

Дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа Шинэчлэл хороолол 11 сард ашиглалтад орно

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороонд 3471 айлын орон сууцны барилгын ажил эхлээд байна. Барилгын ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2026 он гэхэд дуусч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий автобусны жишиг хороолол бий болно. Өнгөрсөн оноос төслийн эхний шатны бүтээн байгуулалт эхэлсэн. Эхний шатны бүтээн байгуулалтын ажил энэ оны 11-р сард дуусч, 234 айлын орон сууц ашиглалтанд орох юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хувийн хэвшлүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлж байгаагийн гол жишээ нь энэ. Өөрсдөө газар чөлөөлөлтөө хийгээд, хөрөнгө оруулалтаа хийгээд, ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр авахгүйгээр эхний ээлжийнхээ барилгыг иргэдэд хэрэгцээ, шаардлага, орчин нөхцлийг нь хангасан, чанар стандартад нийцсэн барилгыг барьж, дараа нь санал болгох замаар энэ ажлаа эхлүүлж байна.