Л.Болд: УИХ хуулиа хэрэгжүүлэхгүй бол Бид ЦЭЦ-д хандана шүү
Улсын Их хурлын чуулганы хуралдаан эхэллээ. Гишүүд хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: Ирэх долоо хоногт чуулган завсарлах нь энэ олон нээлттэй асуудлууд энэ чигээрээ үлдлээ. Ээлжит чуулган хуралдах уу? гишүүдийг үг бол үг биш юм байна УИХ-ын дарга гишүүдээ хоёр ангилаад саналыг авч хэлэлцэхгүй байна. Хичнээн ч санал хүсэлт тавьдаг юм. 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийгээд иргэдийн саналыг сонссон.
Нээлттэй сонсголд иргэдийг сонссоны дагуу таван гишүүнд холбогдуулан хэрэг үүсээд явж байгаа. Иргэдийн асуултад прокурор хариу өг л дөө. Бид тараад наадамлаад алга болох уу? энэ бүхэнд хэн хариу өгөх юм бэ? Яагаад прокурорын тухай хэрэгжилтийг шаардахад УИХ гурав дахь жилдээ үүргээ биелүүлэхгүй байна вэ? Энэ чуулганд асуудлаа шийдэхгүй бол цэцэд хандана шүү. УИХ хийх ёстойгоо хийхгүй хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас цэцэд хандана шүү.