Байгаль хамгаалагч Л.Доржид Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардууллаа
2018.07.06

Байгаль хамгаалагч Л.Доржид Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардууллаа

Хан хөхий-Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Айраг нуур хэсгийн байгаль хамгаалагч Л.Доржид Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардууллаа.

Тэрбээр Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах үйлсэд сүүлийн 10 гаруй жил хүчин зүтгэж, өмнө нь Байгаль орчны тэргүүн, Яамны жуух бичгээр тус тус шагнагдаж байжээ.

Өдгөө Л.Дорж Хяргас нуур байгалийн цогцолборт газрын онцгой бүс болох Айраг нуур хэсгийн 134 мянган га газар нутгийн байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Айраг нуур нь Монголын Их нууруудын хотгорт байх цэнгэг уст нуур билээ.