С.Амарсайхан: Гэрлэх ёслолын ордонг ТАТАН БУУЛГАХГҮЙ
Гэрлэх ёслолын ордон жилдээ 1.2 тэрбум төгрөгний орлоготой ажилладаг ч нийслэлд ногдол ашиг гэж 29 сая төгрөгийг оруулдаг.
Үлдсэн мөнгөө урсгал зардал, засварын ажилдаа зарцуулдаг байна. Нэг байгууллагын жилийн зардал нэг тэрбум орчим төгрөг байгаа нь хэтэрхий өндөр гэдгийг НИТХ-ын дарга шүүмжилж энэ жилээс эхэлж цэвэр ашгийг 100 хувь нийслэлд төвлөрүүлэхээр болжээ. Мөн тэрээр тухайн байгууллагыг илүү ашигтай ажиллах боломжоор хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан. Харин татан буулгах тухай яриа гарч байгаа нь ор үндэслэлгүй гэдгийг тэрээр хэллээ.
Гэрлэх ёслолын ордноос гадна тохижилт үйлчилгээний газар зэрэг ашигтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит газруудаас ногдол ашгийг 100 хүлээн авна гэдгийг НИТХ-ын дарга онцолсон . Эдгээр байгууллагуудаас 1.6 тэрбум төгрөг төвлөрнө. Энэ мөнгөөр нийслэлээс хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм байна.