Оюунлаг таван толгой
Сонгуулиар амьсгалах зургаадугаар сартайгаа бид золголоо.Өнгөрсөн хугацаанд УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэрс нэлээд дуншиж байж тодорхой болов.
Олон нийт тойрогтоо дэвших нэр дэвшигчдийг хараад халаглах нь халаглаж, баярлах нь баярлаж байгаа ч төр барих эрхийн төлөөх дөрвөн жилийн энэхүү циклээс өөр нэг шинэ зүйлийг хүсэх болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэр бол нийгмийн сэтгэлгээний өөрчлөлтийг дагаж ирсэн хүлээлт. Өнгөрсөн сонгуулиудын үр дүн тамын тогооны үлгэрээр өндөрлөж, бүрэн эрх нь шувтарч байгаа одоогийн парламент Засгийн газраа хэд ч унагаж “тоглов” доо. Төрийн түшээ гэж ямар хүн байх тухай ойлголт бүр замхарч, толгойд нь төрд орогнох бодол орж ирсэн болгон нь зүтгэдэг эрээвэр хурааврын цуглуулга болсныг сүүлийн хэдэн парламентийн дүр төрхөөс бэлхнээ харагдана. Энэ бол олон нийтийн хүсч байгаа зүйл биш.
Тэд тогтвортой төр, төвшин төрийн түшээдийг хүлээж байна.
Тэдний хүлээлтэд нийцэх, нийгэмд оюун санаагаараа үлгэрлэж, үзэл бодлоороо туг болдог эрхмүүд цөөнгүй бий ч нэг концепц дээр нэгддэг нэртэй ч хачир дээрээ ашиг сонирхлын үй олон зөрчил дээр суурилдаг нам хэмээх аалзны тор руу орох зай ч байдаггүй, байлаа гэхэд тогтож үлдэх боломж хомс.Нэг ёсондоо олон нийтэд сонголт хийх боломж ихэнхдээ байдаггүй гэхэд болно. Харин энэ жил нийгмийн хүлээлтийг намууд хэр мэдэрснийг УИХ, ИТХ-д нэр дэвшиж буй хүмүүсээс харъя. МАН-ын хувьд жишээ авахад шинэ залуу боловсон хүчиндээ харьцангуй боломж олгожээ.
Тэднээс олон нийтийн хүлээлтэд хамгийн нийцэх боломжтой таван эрхмийг энд онцолж байна. Чухам яагаад онцолсныг та тэдний тухай доорхи бичвэрээс ойлгоно биз ээ.
“Станфорд”-ын Ундраа
Тэрбээр МАН-аас төдийгүй энэ удаагийн парламентийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсээс хамгийн өндөр боловсролтой нь гэвэл үнэнэээс нэг их зөрөхгүй.
Тэр дундаа шинжлэх ухааны салбарт 20 гаруй жил ажиллаж, тэр хугацаанд эрдэм шинжилгээний бүтээл нь олон улсад түгэж, түүгээрээ дэлхий нийтэд танигдсан хүн гэвэл нэр дэвшигч дунд түүнээс өөр байхгүй. Нэг ёсондоо монголчууд өөрсдөө л мэдэхгүй болохоос биш дэлхий мэддэг болсон цэвэр шинжлэх ухааны хүн.Тийм ч учраас түүнийг “Станфорд”-ын А.Ундраа гэдэг. Түүний тухай танилцуулахын өмнө юун түрүүнд МАН-д баяр хүргэмээр байгаа юм. Хуучинсаг, дотроо ардчилалгүй гэх мэтээр шүүмжлүүлдэг энэ нам сөрөг хүчнээ бодоход нөхцөл байдалд илүү бодитойгоор хандаж чаддагаа харууллаа. Ялангуяа өдгөө гаргуунд нь хаячихаад байгаа шинжлэх ухааны салбараас эрдэмтэн хүнийг онцолж, улс төрийн индэрт гаргаж ирж байгаа нь МАН-ыг илүү буурьтай харагдууллаа. Гэтэл АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ШУА-ийг татан буулгах гэж ямар их муйхарлав. Улстөрд төрөл бүрийн популизм байх ч шинжлэх ухааны салбараа арчих тухай ярьснаараа АН-ын засаг барьж буй төлөөлөл тархиныхаа хэмжээг харуулсан.
Баянгол дүүргийн 67 дугаар тойргоос УИХ-д дэвшиж буй А.Ундраагийн товч танилцуулгыг уншигч танд хүргэе.
Тэрбээр 1973 онд төрсөн. Тухайн үеийн Сайд нарын зөвлөлийнтогтоолоор байгуулсан МУИС-ийн дэргэдэх физик математикийн ангийн анхны суралцагчдын нэг болсноосоо эхлэн түүний намтар сонирхолтой. Учир нь, тус ангид орон даяар физик математикийн олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг шалгаруулж, тэтгэлэгтэй сургаж байснаараа онцлог юм. Эндээсээ МУИС-д элсэн 1994 онд онолын физикийн чиглэлээр магистр хамгаалсан нь бас л анхдагчдын нэг болов. Учир нь, түүнийг бакалвраа хамгаалах жил Монгол Улсад анх удаа магистрын сургалт бий болсон нь тэр юм. Улмаар 1996-1997 онд ЮНЕСКО-гийн тэтгэлэгтхѳтѳлбѳрт шалгарч Итали улсын Триест хотноо Олон улсын онолын физикийн тѳвд их энергийн физикийн чиглэлээр суралцан диплом хамгаалсан байна.
1995-1998 онд МУИС-ийн Онолын физикийн тэнхимд багшилж байгаад, АНУ-ын Хойт Каролинагийн улсын их сургуульд докторантурт суралцаж, 29 насандаа цөмийн физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2002-2007 онд АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморын Үндэснийхүрээлэнд судлаачаар ажиллаж байгаад, дэлхийн олон зуун шилдэг залуу судлаачид өрсөлддөг шинжлэх ухааны судалгааны сангаас бүтээлээрээ шалгаран АНУ-ынСтанфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал хамтын ажиллагаанытөвд судлаачаар ажиллах болсон нь тус нэр хүндтэй сургуульд ажиллаж байсан монголчуудын анхдагчдын нэг болгов.Судалгааны ажил хийх хугацаандаа олон улсын төвшний мэргэжлийн сэтгүүлүүдэд60 гаруй бүтээл хэвлүүлсэн нь олон улсын тэргүүлэх зэргийн сургуулиудын дунджаас 2-3 дахин давуу бүтээлд тооцогддог ажээ.
Доктор А.Ундрааг Станфордын их сургуульд багшилж байхад эх орондоо ирж ажиллахыг тухайн үеийн төрийн удирдлагууд урьснаар 2009 оноосҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэндЭрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллах болов.Түүнчлэн 2008, 2010 онд Монгол Улсын Гадаад Харилцааны сайдынзөвлөхөөр, 2010-2011 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчинсайдаар ажиллаж байв. Өдгөө тэрбээр МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирлаар ажиллаж байна. Тэрбээр Станфордын их сургуульд байхаасаа бодлогын судалгаан дээр ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж ирсэн 60 жилийн түүхтэй Стратеги академийг удирдан энэ төрлийн судалгаа хийж байгаа туршлагынхаа хувьд тэр улс төрд шинэ хүн биш. Учир нь улс орны хөгжлийн зургийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтнээр нь харна гэдэг чухамдаа улстөрч хүнд байх ёстой чанар. Тэр тусмаатөрийн аль ч чиглэлдтогтвортой бодлого дутагдаж байгаа энэ үед А.Ундраа хамгийн хэрэгтэй хүн байж ч болох юм.
“Харвард”-ын Ц.Байгалмаа
Дээр дурдсан Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан МУИС-ийн дэргэдэх Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан сурлагийн хувьд үнэхээр л шигшмэл хүүхдүүд байсныг хэн ч хүлээн зөвшөөрдөг байсан.
Учир нь МАН-аас нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын 31 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Ц.Байгалмаа бас энэхүү дунд сургуулийг төгсчээ. Өөрөөр хэлбэл, А.Ундраа Ц.Байгалмаа хоёр нэг анги. Ц.Байгалмаа бас л судалгаа шинжилгээнийхээ бүтээлээр олон улсад танигдсан,тамгатай эрдэмтэн. Анагаахын инженерчлэлийн мэргэжлээрдокторын зэргээ хамгаалсан тэрбээр энэ чиглэлээр хийсэн судалгааны бүтээлээрээ Японд дөрөв, АНУ-д мөн дөрвөн олон улсын патенттай. Хамгийн сүүлд түүний судалгаанд нь оролцсон микросокоп зураг ашигласан эсийг ангилагч тоологч машин бүтээсэн нь одоо Харвардад туршилтын шатандаа явж байгаа бөгөөд хэрэглээнд нэвтэрсэн тохиолдолд анагаах ухааны салбарт том дэвшил болох юм билээ.
Тэрбээр МУИС-ийн хоёрдугаар курст байхдаа Японы ЭСЯ-ны шалгалтад ганцаараа тэнцэж, босго өндөртэй Токиогийн Био-ТехнологийнИх Сургуульд элсэн орсон.бакалавраа электроник мэдээллийн инженерээр, магистр доктроо анагаахын инженерчлэл мэргэжлээр дүүргэжээ.
Түүнийг сургуулиа төгсөхөд Японы хоёр ч улсын их сургууль ажиллах санал тавьсан байна. Ингэж босго өндөртэй, хэр баргийн хүн ажиллачихдаггүй Шизоукагийн Их Cургууль, Хамамацугийн Aнагаахын Их Cургуульд багш судлаачаар таван жил ажиллажээ.Энэ хугацаанд эмнэлэгийн иноваци хөгжүүлэлтийн төслийн удирдагчаар ажиллаж, тархины хорт хавдарын мэс заслын үеийн навигаци хийх систем болон ходоодны дурангийн дүрс оношлогоог боловсронгуй болгох тоног төхөөрөмжийн дотоод системүүдийг бүтээлцсэн байна.
Түүний дээрх бүтээлүүд салбарынханы анхааралд өртөж, улмаар түүнд Харвардын их сургуулийн Анагаахын их сургуульд судлаач багшаар ажиллах санал ирсэнээр 2007 оноос Харвардад ассистант профессороор ажиллах болов. Харвардадманайхаас сурах нэгэн байвч ажилласан монгол хүн гарын таван хуруунд багтах төдий тун цөөхөн билээ
.Ц.Байгалмаагийн хувьд зөвхөн Харвардад багшлаад зогсоогүй анагаахын салбарт дэлхийн номер нэг гэгдэх Массачюсэтстийн Hэгдсэн Эмнэлэгийн гурван хэмжээст лабораторид ажиллах нь их том нэр хүндийн хэрэг байсныг тэрбээр хэлэхдээ “Би Бостон хотод амьдарч байхдаа Харвардын их сургуулийн анагаахын их сургууль дахь манай лаборатори Массачюсэтстийн нэгдсэн эмнэлэгтэй хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа гэж ярихаар тэндэхийнхэн гайхдаг, атаархангуй харцаар хардаг тийм л гайхалтай эмнэлэг л дээ” гэсэн.Энэ үедээ тэрбээр олон судалгаан дээр ажилласны томоохон нь шулуун гэдэсний хорт хавдрыг оношлох автомат оношлогооны систем хөгжүүлэлт. Энэхүү судалгаа нь олон улсын нэр хүндтэй олон сэтгүүлд хэвлэгдэж, нэг сэдэвт ном болж хүртэл гарсан байна.
Нэг ёсондоо тэрбээр анагаахын салбарт гарч буй томоохон нээлтүүдийн суурь судалгааг хийдэг, энэ чиглэлийн урилга байнга ирдэг, эрэлттэй хүн.
Дээр дурдсан эсийг angilan тоологч микроскоп хэрэглээнд нэвтэрсэн цагт анагаах ухааны салбарт олон гайхалтай боломжийг бий болгох юм билээ. “ХХ зууныг биотехнологийн зуун гэж хэлээд байгаа нь үүндээ л байгаа юм” гэж тэрбээр нухацтай хэлсэн. Өдгөө Монголд анагаах ухаанд шинэ технологийн шимийг хангалттай хүртэж чадахгүй байхад монгол хүн дэлхийн хэмжээний нээлтийн бүтээлд гар бие оролцож явна гэхээр бахархахаас яахав. Ер нь түүнийг бүтээлч хүн гэж хэлмээр санагдсан.Монголд ирээд тэрбээр нийгмийн ухааны салбарт ажилласан ч зохион бүтээх хоббигоо орхиж чадсангүй. Долгионоо баригч машины хөгжим, эко зуух зэргийг хийсэн нь маш эрэлттэй байгаа юм билээ.Ялангуяа бүрэн программчлагдсан бүрэн шаталттай эко зуух нь Улаанбаатарын утаа шүдний өвчин болоод байгаа өнөө үед тун хэрэгцээтэй эд байна лээ. МАН-аас түүнийг нийслэлийн ИТХ-д дэвшүүлсэн нь Ц.Байгалмаагийн бүтээлч сэтгэлгээг онцолсонд ч байж болох юм.
Дээрх хоёр эмэгтэй бол мэдлэг боловсролынхоо хувьд үнэхээр манлайлагч болж чаджээ. Нөгөө талаараа тэд монгол эмэгтэйчүүдийн шинжлэх ухаанд эзлэх байр суурь ямар хэмжээнд хүрсний жишээ гэж болно. Жендер, эмэгтэйчүүдийн манлайлал гэж манайд эртнээс яригдсан ч үнэ цэнийг нь төдий л ойшоохгүй ирснийг өдгөө биеэрээ үлгэрлэж буйгийн жишээ А.Ундраа, Ц.Байгалмаа болж байна. Хамгийн гол нь манай нийгэмд тэдэн шиг мундаг эмэгтэйчүүд хүч түрж орж ирснийг ч бас энд дурдах нь зүйтэй.
“Рояал”-ын Н.Учрал
Ням-Осорын Учралыг олон нийт сайн танина. Учир нь тэр багаасаа нийгмийн идэвхитэй байсан нь намтраас нь харагддаг. Мэдлэг боловсролын хувьд ч өнөө цагийн залуусын өнгөнд явааг, МАН-ын залуу боловсон хүчин. Тэрбээр эрхзүйч мэргэжлээр бакалавраа хамгаалаад, Английн Лондон хотын Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлагын магистр болсон. Харин доктрын зэргээ ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт хамгаалжээ. ТүүнчлэнХятадын Цинхуа, АНУ-ын Харвардын их сургууль, Английн NLPакадемид суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн байна.
Гуравдугаар ангидаа “Монголын нууц товчоо”-г цээжээр мэддэг байсан түүнд гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн нь гарцаагүй. Учир нь, түүний аав ээж хоёулаа түүхийн ухааны доктор. Оюутан байхаасаа бүх эрдэм шинжилгээний хуралд оролцож, үргэлж байр эзэлж байсан түүний хувьд эрхзүйч мэргэжил өөрийн жинхэнэ сонирхол, сонголт байсан бол түүхийн ухаанаас магист, доктроо хамгаалсан нь бас л аав ээжийн нөлөөлөл байв. Тэрбээр яруу найраг, сэтгүүлзүй, хүний хөгжил, эрхзүй, түүхийн чиглэлээр 30-аад ном хэвлүүлэн гаргажээ. Ер нь тэрбээр багаасаа урлаг, утга зохиол сонирхож, цаашлаад ном, бизнес хоёрын мөрөг зэрэг хөөсөн гээд нийгмийн олон талт дүрийг түүнээс харж болно. Тиймдээ ч тэрбээр залуу хүн гэхэд хүмүүнлэгийн ажлыг багагүй санаачилж, “Royal HD”, “Малчин” телевизийг үүсгэн байгуулж, нийгэмд тулгамдсан асуудлууд хөндсөн теле төслүүд удирдсан зэрэг нь үеийнхнээс нь илүү ялгаруулж харагдуулдаг. Өөрөөр хэлбэл тэрбээр өөрийгөө улстөрд ороход харьцангуй бэлдсэн, бодлогын төвшинд ажиллах туршлага хуримтлуулсан гэж болно. Өдгөө тэрбээр “Рояал” академийн захирал, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, УИХ дахь намын бодлогын зөвлөхөөр ажилладаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойргоос УИХ-д нэр дэвшиж байна.
“Оюун ухаан”-ы Х.Хатанбаатар
Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэг сонирхолтой фигур бол МАН-аас Сүхбаатар дүүргийн ...тойрогт нэр дэвшиж буй, олны нэрлэдгээр “Оюун ухаан”-ы Х.Хатанбаатар.Ой тогтоолтоороо монгол хүн дэлхийд цахиур хагалдаг гэдгийг харуулж, араасаа олон монгол залуусыг энэ жимд оруулсан цаг нэг их улирч холдоогүй байна. Ой тогтоолтын гайхамшгийг “нээсэн” тухайн үед хүмүүс ид шидийн зүйл хийсэн мэт гайхаж, хэсэгтээ л Хатанбаатараар амьсгалж байв. Тэрбээр оюуны спортыг хөгжүүлэх энэхүү ажлаа орхилгүй, “Оюун ухаан”-ы академи байгуулан олон монгол залууг дэлхийн индэрт өрсөлдөх боломжийг олгож өгсөн.
Х.Хатанбаатар МУИС-ийн Улс төр судлалын ангид элсэн суралцаж улмаар хоёрдугаар курстээ Засгийн газар хоорондын гэрээгээр Турк улсад хуулийн сургуульд суралцах шалгаруулалтад тэнцэж тус улсыг зорьжээ. Улмаар Анкара хотод Гази их сургуулийн хуулийн ангид элсэн орж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна. 2010 онд Монголын оюун ухааны академиа үүсгэн байгуулж, 2011 оноос хойш Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо, Дэлхийн ошоны холбоо, Дэлхийн спорт өрөлтийн холбооны Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй юм. Чухамдаа оюуны спортын олон улсын их мастер нэг, их мастер тав, ОУ-ын мастер нэг, Азийн мастер 10-ыг төрүүлсэн нь түүний ажлын үр дүн. Мөн ой тогтоолтын өсвөр насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь манай тамирчид тогтоогоод байгаа нь ч түүнтэй холбоотой. Ер нь манай ой тогтоолтын тамирчид явсан газар бүрээсээ медалийг нь түүж ирдгийг бид мэднэ. Ингэж Монголын нэрийг дэлхийд сурталчлах ажлыг тэр эхлүүлж чадсан.
Мөн тэрбээр Н.Учралын адил хүмүүнлэгийн ажилд нэлээд идэвхитэй оролцдог юм билээ. Тухайлбал, санхүүгийн хүндрэлээс суралцах боломжгүй 185 хүүхдийг оюуны хөгжлийн урт хугацааны сургалтад хамруулснаас гадна сургуулийн өмнөх насны хүүхдийн оюуны хөгжилд хувь нэмэр оруулах сургалтын хөтөлбөрөө хувийн зургаан цэцэрлэг дээр хэрэгжүүлж байгаа зэргийг дурдаж болно. Өдгөө тэрбээр Монголын залуу багш нарын холбооны дэд Ерөнхийлөгч, JCI Улаанбаатар дахь салбар байгууллагын 2015 оны Стратеги, төлөвлөлтийн хорооны захирлын сонгуульт ажилтай, “Мастер майнд” компанийн захирлаар ажиллаж байна
.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
Олон эерэг имижтэй энэ эрхмийн нэрийн өмнө хэлэх тодотгол элбэг бий. Тэр дундаас УИХ-ын гишүүн гэдэг албан ёсныстатусыг нь тодотгосон нь учиртай. Тэрбээр парламентад МАН-аа төлөөлөн сууж байгаа хамгийн туршлагатай гишүүн. Дөрвөн залуугийн хамт түүнийг энд онцолсон нь ч бас учиртай. Тэрбээр төрд олон жил ажилласан, тулхтай улс төрчийнхөө хувьд намынхаа залгамж чанарыг хамгийн сайн хадгалж яваа эрхэм гэж болно. Залуу хүмүүст үлгэр дуурайлал авах, чиг шугамаа болгох хүмүүс нь туршлагатай улстөрчид байдаг. Тийм хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Лүндээжанцан.
Түүнийг парламентийн туршлагатай гишүүн гэдгээс гадна сайн хуульч гэдгийг олон нийт мэднэ. Тэрбээр хуульзүйн ухааны доктор(Ph.D), хуульзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)цолтой. МУИС-ийн багш, Улсын прокурорт хэлтсийн дарга, ШУА-ын Төр, эрхзүйн хүрээлэнд секторын эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээс УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргын албыг шат дараалан хашиж байсан, парламентад тогтвортой ажиллаж байгаа төрийн түшээ билээ. Тэрбээр олон нийтэд хэдийнэ өөрийн гэсэн үнэ цэн, хүндлэл, имижээ бүрдүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй тул энэхүү бичвэрийг ингээд төгсгөе.
Ийнхүү УИХ, ИТХ-ын нэр дэвшигчдийн өнгийг өөр өнцгөөс харахад ийм байна. Хэдийгээр улиг болтлоо хэлэгдсэн ч гэлээ Монголыг Оюутолгой биш Оюунлаг толгой хөгжүүлнэ гэдгийг дахин дахин сануулъя.