Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд салбарын зарим газруудад ажиллав
2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах болон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДЦС-3” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зарим цэг дээр ажиллалаа.Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд нийт 1938 ажил хийхээр төлөвлөснөөс 1556 ажил бүрэн хийгдэж, нийт гүйцэтгэл 80,3%-тай байна.
“ДЦС-3” ТӨХК-ийн 2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд нийт 45 ажил төлөвлөгдсөн. Өвлийн бэлтгэл хангах комиссыг станцын даргын тушаалаар томилон, гүйцэтгэлд хяналт тавьж, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байна. 2018.09.10-ны өдрийн байдлаар төлөвлөгөөт өвлийн бэлтгэл ажлаас бүрэн хийгдсэн 31, 70-90% гүйцэтгэлтэй үргэлжилж буй 14 ажил байна. Станцын өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөөний гүйцэтгэл 94%-тай байна. Хотын дулаан хангамжийн бэлтгэл ажилд сүлжээний шугам хоолой, хаалт арматурын засвар, сүлжээний халаагчуудын засварын ажлууд бүрэн хийгдсэн. Төлөвлөгдсөн үйлдвэрийн болон ахуйн байрны барилгын засварын ажлууд 100% биелэлттэй байна. Үндсэн болон туслах тоноглолын их засварууд графикын дагуу хийгдэж байгаа талаар мэдээлэл хийв.
“УБЦТС” ТӨХК-ийн 2018 оны их засварын ажил, Техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалт, урсгал засварын ажлын төлөвлөгөөгөөр 64 төрлийн 2975 нэр төрлийн тоноглолд 9.6 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөөс 90.6%-тай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 84%-тай байсан, 6.6 %-ийн өсөлттэй байна.
Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа “Багц-2” барилга угсралтын ажил 30.6% байна. СХД, БГД, ЧД, СБД-ийн 23 хорооны 20602 айл хамрагдаж байна. Мөн гэр хорооллын гэрэлгүй болон хүчдэлийн уналттай айлуудын цахилгаан хангамжинд зориулан 2016 оны 9 сараас 2018 оны 9 сар хоорондох хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9436 айл өрх, “УБЦТС” ТӨХК-ийн ТЗБАХ-ний ажлаар 2747 айл өрхийг цахилгаан хангамжинд холбох, хүчдэлийн уналт сайжруулах ажил хийжээ. Нийтдээ сүүлийн 3 жилийн хугацаанд 12183 айлыг цахилгаан хангамжинд холбох хүчдэлийн уналт сайжруулах ажил хийсэн байна.
Нийт 2 багцын ажлаар 5 дүүргийн 46 хорооны 41964 айл өрх хамрагдаж байна.
Мөн “ЦДҮС” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар салбар 110/10 кВ вольтын баруун дэд станцын өргөтгөлийн байраар орсон. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан төдийгүй өрх айл /3,4-р хороолол болон 1-р хорооллын ар талын/ -ууд шинээр цахилгаан халаагуурт холбогдох боломж бүрэн бүрдсэн гэдгийг хэллээ.