2018.09.17

Ц.Даваасүрэн: Өвөлжилтийн бэлтгэл ажил графикийн дагуу явж байна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн TV9 телевизийн "Ярилцъя л даа" нэвтрүүлэгт оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. 

-Есдүгээр сар дундаа орж байна. Өвлийг хэрхэн дулаахан, тав тухтай давах вэ гэдэг асуудал яригдаж байна. Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр базаасан бэ?

-Өвөлжилтийн бэлтгэл манай салбарын үндсэн гол ажлын нэг байдаг учраас эртнээс график гаргаад, түүнийхээ дагуу хэрэгжүүлээд явдаг. Одоогийн байдлаар хэрэгжилтийн түвшин графикийнхаа дагуу явж байна. Дулаанаар удахгүй хангаж эхэлнэ.