2018.09.14

Эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ танилцууллаа

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаний ерөнхий инженерүүдийн өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хурлаар салбарын сайд өвлийн бэлтгэл ажлын явц болон гүйцэтгэлтэй танилцаж, өвлийн их ачааллын горимыг хэлэлцэн баталсан байна. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Үлдэж байгаа хугацаа богино байна. Удахгүй өвлийн ачааллын цаг эхэлнэ. Тиймээс техник, тоног төхөөрөмж дээр  саатар гаргахгүй тал дээр анхаарах ёстой. Энэ өвөл бид шинэ эх үүсвэрүүдээ бүрдүүлж чадаагүй учраас нөөцөт эх үүсвэр байхгүй байна. Ихэвчлэн 100 хувийн ачаалалтай ажиллана.