2018.09.20

"ЖАСТ"-ын Батхүүгийн хөрөнгийг төр бүрэн хурааж, Эрдэнэт үйлдвэрт тавьсан торгуулийг төлүүлэх ёстой

Эрдэнэт үйлдвэрийн асуудал дээр Арбитрын шүүхэд Монголын тал ялагдсаны улмаас 105 сая долларын төлбөрт ороод буй. Энэ төлбөрийг хэрхэн, яаж төлөх вэ гэдэг асуудал маргаантай байгаа энэ үед "ЖАСТ"-ын Батхүүгийн бусдад шилжсэн хөрөнгийг хурааж, борлуулах замаар улсын үйлдвэрийг хохиролгүй болгох ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Сөрөг хүчний хувьд одоогоос бараг 2 жилийн өмнө энэ асуудлыг УИХ-ын чуулган дээр ярьж байсан. Олон улсын Арбитрын шүүх гэдэг бол аль нэг жижиг улсын луйварчдад залилуулж, мэхлүүлээд сууж байдаг шүүх биш. Бид дуртай ч, дургүй ч төлөх үүрэгтэй. Монголын төр луйварчдын тавьсан өрийг арилгах гэж татвар төлөгчдийн мөнгийг үрсээр суух ёсгүй.