Ёс жудаг, Орчин цагийг хослуулагч төрийн түшээ
УИХ-ын гишүүд дундаа чамбай, дэгтэй, асуудлыг ул суурьтай нь олж хараад “шаг” хийтэл үг хэлчихдэг цөөн хэдэн гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. Цэргийн хүний хүү гэсэндээ эмх цэгц, эрэмбэ дараатай ажилладаг нь хэлэх үг, хийсэн ажлаас нь харагддаг.
2008 оноос хойш УИХ-д улиран сонгогдож МАН-ын залуу улс төрчид дундаа тодрон харагддаг түүний санаачилсан хуулиуд ч УИХ-ын дэгийн тухай, Цэргийн албан хаагчид болон Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой байгаа нь Монгол Улсын тулхтай нэгэн түшээ гэдгийг баталж байдаг.
УИХ-ын намрын ээлжит чуулган эхлээд удаагүй байхад тэрээр журмын нөхөдтэйгээ нэгдэн санаачилсан нэгэн хуулийн төсөл бол “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл юм.
Өнгөрсөн намар Засгийн газар “эдийн засаг сайжирхаар хамгийн түрүүнд цэргийн албаныханы асуудлыг шийдвэрлэнэ” гэж амлаад тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон.
Энэ өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Гэвч засгийн газар амлалтаа биелүүлэхгүй байгаа тул дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.
“Нийгэм, эдийн засгийн амаргүй энэ үед бид явж байна. Энэ үед төрийн тулгуур болсон цэргийн байгууллагуудын өндөр боловсролтой, дадлага туршлагатай офицерууд албанаасаа халагдах өргөдөл өгч байна. Батлан хамгаалах салбар бол төрийн гол тулгуур болдог. Иймд эдгээр байгууллагуудын нийгмийн асуудлыг хөндөж болохгүй харин ч илүү хангамжийг нэмэх хэрэгтэй. ”
Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр “УИХ болон Улс төрч хүн цаг үеийн өөрчлөлт, хөгжлийг мэдэрдэг байх ёстой” гэж үздэг.
Дэлхий бөөрөнхий биш хавтгай гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, цахим орчинд нийгэм хийгээд улс төрийн үйл ажиллагаагаа ч явуулж байна. Тиймээс УИХ дэргэдээ Цахим бодлогын түр хороог байгуулах ёстой гэж тэрээр үзсэн. Түр хороо ч байгуулагдсан. Цаашлаад УИХ-ын гишүүн заавал хуралдаан зарлаж байж танхимд ирээд сууж санал оруулж, асуулт асуудаг биш дэлхийн аль ч өнцөгт явж байсан ч хуралдаа оролцох боломжтой гэдгийг тэрээр онцолдог юм.
“Цахим бодлогын түр хороо” нь Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн багц ажил хийхээр төлөвлөжээ.
Үүнд:
Нэг.
Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах,
Хоёр.
Иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон хувийн өгөгдөл, мэдээллийн нууцыг хамгаалах,
Гурав.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, эдийн засгийн шинэ сектор бий болгох,
Дөрөв.
Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судалж, санал боловсруулах гэсэн чиглэлээр ажиллахнээ.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу мэдээллийн технологийн салбар тодорхойлж байна. Технологийн өндөр шийдлийг нэвтрүүлж, хөгжүүлж чадсан улс л хүчирхэгжиж, баялаг бүтээж, хөгжлийн хэмжүүрээр өрсөлдөж байна. Манай улс ч мөн тус салбараа хөгжүүлж байж төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа төгөлдөржүүлнэ. Тэр дундаа төрийн үйлчилгээг цахимжуулах нь нэн тэргүүнд хийх ёстой ажлуудын нэг болоод байна. Тиймээс УИХ-д “Цахим бодлогын түр хороо” байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцолж байгаа юм.
“Бид төрийн үйлчилгээндээ “И баримт”-ын бүртгэл, “ТҮЦ” машины лавлагаа зэрэг өгөөжтэй төслүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Харин цаашид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж үйлчилгээний тоог нэмэх, үйл ажиллагааг нь өргөтгөх шаардлага бий болоод буй. Хэрвээ төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжвэл шуурхай, ил тод, шат дамжлагагүй, очер дараалалгүй болохоос гадна авлига, хүнд суртал, далд эдийн засагт эргэлдэх бохир мөнгөний үйл ажиллагаа зогсох юм. Мөн төрийн албаны нүсэр том бүтэц багасаж тэр хэрээр төсөвт ч хэмнэлт хийх боломжтой.”
Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн
Асуудлаа ул суурьтай нь олж хараад, гарц, боломжуудыг тодорхойлж, түүнийгээ манлайлан ажил хэрэг болгодог нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын унаган зан гэлтэй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэвтрүүлгийн бичлэгийн үеэр
Тэрээр нэгэн ярилцлагадаа “Өнөөдөр ойр дотны минь хүмүүс намайг аавын минь нөлөөгөөр хүмүүжүүлж, засаж сургаж, үүрэгжүүлж хариуцлагатай болгож байна даа” хэмээн дурьдсан нь түүнийг төр түмнийхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан, нэр төртэй “Төрийн хар хүн” болохыг баталж байна.