2019 оноос эхлэн ирээдүй хойч үедээ өр биш өглөг үлдээдэг болно
Дэлхийн 40 гаруй оронд Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо байдаг.
Үүний нэгэн адил Монгол Улс эрдэс баялгаасаа бий болсон орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо бий болгосон. Гэсэн хэдий ч ирээдүй хойч үедээ баялаг биш өр үлдээдэг болж хувираад байсан юм. Тухайлбал Ирээдүйн өв сан 1,1 их наядын өртэй санг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авсан.
Тэрхүү өрийг дарж анх удаагаа Монголын засгийн газар, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар баялгаасаа 553 тэрбум төгрөгийн Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгож өгч байна. Тодруулбал Монголын Засгийн газар 2018 оноос “Хүний хөгжил сан”-гаас дамжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах ажлыг эхэлүүлсэн. 2019 онд Ирээдүй өв санд 1 их наяд 68.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө.
Уг орлогоос дээрх өрийн үлдэгдэл болох 465.4 тэрбум төгрөгийн өр барагдуулснаар, 2019 онд “Ирээдүй өв санд” 553.1 тэрбум төгрөгөөр хуримтлал үүсэх юм. Энэ нь анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхэлж байгаа гэсэн үг юм.
Ирээдүй өв сангийн хуулийн дагуу Сангийн хуримтлалаас 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй. Тус санд 2020 онд 754.5 тэрбум төгрөг, 2021 онд 778.4 тэрбум төгрөгийг газрын баялгийн ашгаас нэмж оруулахаар тооцож байна.