Орон нутгийн удирдлагуудаас болж автозам барих ажил удааширч байна
2011.08.02

Орон нутгийн удирдлагуудаас болж автозам барих ажил удааширч байна

Баянхонгор аймгаас Өвөрхангай аймгийн Арвайхээр хүртэл 107 км орчим асфальтан зам барих ажил үргэлжилж байна. Замын ажлын нэг хэсгийг гүйцэтгэхээр Өвөрмонголын Уйгурын зам, гүүрийн “Шинжан Бэйшин” компани ажиллаж байгаа юм. Тус компанийг өнгөрсөн сарын 22-нд гэрээгээ хийж, ажлаа эхлүүлээд байхад нь ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ажлын явцтай танилцлаа. Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн 57 км замыг тус компани хийж, гүйцэтгэх юм. Энэ жилдээ тус компани далангийн ажил бүрэн хийж дуусгана. Далангийн хучилтыг нягтруулж, 1 метрээр өргөтгөж байгаа аж. Харин дараа жил гэхэд асфальтан хучилтаа тавьж ашиглалтад өгөх юм байна. Мөн энэ жил асфальтны хайргаа бэлтгэхээр автомашин техникээ оруулж ирж байгаа аж. Гэвч зарим нэг хүндрэлээс болоод замын ажил удааширч,  сөргөөр нөлөөлж магадгүйг тус компанийнхан хэллээ. Ажил гүйцэтгэх гадны ажилчдын визний зөвшөөрөл, машин,  техник хэрэгслүүдийнх нь зөвшөөрөл болоод хайрганы карерийн зөвшөөрлийг орон нутгийн удирдах байгууллагаас олгохгүй байгаа учир ажил оройтож байна гэлээ. Өвөрхангай аймгийн нутагт замын ажил явж байгаа учир орон нутгийн удирдлагуудыг энэ асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.