Ардын нам Алтайчуудыг сонсож байна
2011.05.31

Ардын нам Алтайчуудыг сонсож байна

Хөгжлийн  зам нээлтээ хийлээ

Монгол ардын намын "Ард түмнээ сонсъё" аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр жилийн дотор тус намын удирдлагууд 100 гаруй мянган иргэдтэй уулзаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаад байгаа 280 гаруй асуудлыг шийдвэрлэж, 380 асуудлыг шийдэх талаар холбогдох газруудад санал хүргүүлж, Засгийн газрын хоёр тогтоол гаргуулаад байгаа юм. Нийслэлээс 1000 гаруй км алслагдсан, дэд бүтэц сул хөгжсөн Говь-Алтай аймагт Монгол ардын намынхан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг бодлого гаргах төвшинд хүргэх, асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийг зорьж байгаа аж. Тийм учраас тус аянд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Д.Хаянхярваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг,
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан нар оролцож, зургаан салбар уулзалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Говь-Алтай аймгийн 22 багийн эмчид мотоцикль гардуулж, уламжлалт эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн юм.

 

Алс хол баруун хязгаарт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Говь- Алтай аймагт Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн салбар сургууль байрладаг. Дөч гаруй жилийн түүхтэй, мянга гаруй оюутантай тус сургуулийн хичээлийн шинэ байрны өргөтгөлийн барилга барихаар шавь тавьлаа. Алтайн баруун хязгаар нутагт нийтдээ дөрвөн орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хичээлийн байрыг нь өргөтгөн, оюутны байр шинээр барих юм. Үүнээс гадна Говь-Алтай аймагт Эрүүл мэндийг дэмжих төв, халдвартын эмнэлгийн шавь тавилаа. Мөн энэ үеэр Говь-Алтайгаас Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай зам барих ажлын нээлт болж, алтайчуудын магнайг тэнийлгэв. Энэхүү замыг Шинжаан Уйгарын өөртөө засах орны "Шин Жиан Ши Фан" компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барьж, 2012 онд ашиглалтад өгөх юм. Говь-Алтай аймгийн хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал дэд бүтэц, эрчим хүч. Улаанбаатараас алслагдсан, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй тус аймгийнхан нийслэлтэй засмал замаар холбогдох эх суурь тавигдаж байгаад баяртай байна. Үүнээс гадна энэ сарын 15-нд Тайширын усан цахилгаан станц нээлтээ хийнэ.

Ж.Энхбаяр: Ардын нам амлалтаа биелүүлж байна

Энэ талаар УИХ-ын гишүүнЖ.Энхбаяраас тодруулга авсан юм.

-Говь-Алтай аймгийнхныхувьд дэд бүтэц нэн тулгамдаж байгаа.Тус аймгаассонгогдсон гишүүний хувьдта энэ талаар ямар аргахэмжээ авч байна вэ?

-Алслагдсан хязгаар нутгийг Улаанбаатар хоттой дэд бүтцээр холбох түүхэн үйл явдал өнөөдөр тохиолоо. Засгийн газраас хөгжлийн бонд гаргаж, 2011-2012 онд 1300 километр хатуу хучилттай хар зам барих хөрөнгө оруулалтыг саяхан шийдвэрлэсэн.Тиймээс Говь-Алтай аймгаас Баянхонгор хүртэл 128 километр хатуу хучилттай зам барих ажил эхэлж байна.Үүнээс гадна Алтай хотыг Ховд аймагтай холбох дэд бүтцийн ажил удахгүй эхэлнэ. Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 270 километр замыг энэ онд барихаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, баруун бүс нутгийг 2013 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууссан байх болно. Энэ бол Ардын намаас УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохдоо амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт юм.

-Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр хийхээр төлөвлөсөн бэ?

-Мянганы замыг барьж дуусгахын тулд хөрөнгө оруулалтын бүхий л эх үүсвэр, боломжийг ашиглаж байна.Тухайлбал, Концессын гэрээний дагуу асуудлыг шийддэг боллоо. Мөн эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээл, төсвийн хөрөнгө оруулалтыг ч хийж байна.

-Тайширын усан цахилгаан станцыг ирэх сарын 15-нд ашиглалтад оруулна. Ингэснээр баруун бүсийнхнийг цахилгаан, дулаанаар хангах бүрэн боломжтой юу?

-Улсын хэмжээнд хоёрхон аймаг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байсан нь Завхан, Говь-Алтай аймаг юм.Тайширын усан цахилгаан станц тун удахгүй бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно. Тиймээс дээрх аймгууд эрчим хүчний асуудлаа шийднэ. Бид өнгөрсөн хугацаанд баруун бүсийг ОХУ-тай эрчим хүчний шугамаар холбож чадсан. Говь-Алтай аймгийн эрчим хүчний дэд станцыг ч шинэчиллээ. Могойн голыг төвийн бүстэй холбох зориулалт бүхий станцын ажлыг Завхан аймгийн Тэлмэн суманд концессын гэрээний дагуу эхэлж байна. Гэхдээ усан цахилгаан станцад түшиглэж, ажлын байр олноор бий болдоггүй. Учир нь ийм төрлийн станц цөөн хүний хүчээр үр дүнтэй ажилладгаараа онцлогтой. Анхны хөрөнгө оруулалт нь асар их байдаг ч маш цөөхөн боловсон хүчин шаарддаг. Хамгийн гол нь эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө.

-Тус станцыг өдий болтолашиглалтад оруулаагүйн гол шалтгаан юу вэ?

-Хөрөнгө оруулалт дутмаг байсан. Гэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан биднийг маш сайн дэмжиж ажиллалаа. Өөр нэгэн шалтгаан гэвэл, Говь-Алтай аймагт усны хуримтлалын хугацаа нэлээд алдагдсан.Тиймээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд агсан П.Жасрай, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү нар удтал хөөцөлдсөний үр дүнд Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах гэж байна. Энэ бол бидний хамтын хүчин чармайлтын үр дүн. Ямартай ч Говь-Алтайнхан аймгийнхаа дэд бүтцийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээлээ. Харин одоо Эрдэнэ, Цогт, Чандмань, Бигэр суманд эрчим хүч дамжуулах агаарын шугамыг хүлээн авна. Ингэснээр эдгээр сумыг 24 цагийн туршид цахилгаан, дулаа-наар хангах боломжтой. Бусад сумын хувьд эрчим хүчний асуудлыг нь шийдвэрлэсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.