2018.11.15
Зэвсэгт хүчний салбарынхны эрүүл мэндийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр Зэвсэгт хүчний салбарын эмнэлгийн албан хаагч, ажилтантай холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.
Байнгын хороо 2018 оны 10 сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрлээс хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Үүний дараа байнгын хорооноос гаргасан саналын томъёлол тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүллээ.