2018.11.22

М.Билэгт: Энэ бол эхлэл гэж бодож байна

Өнөөдрийн /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт

Монголын ард түмэнд төрд итгэх итгэлгүй болгосон зүйл бол энэ ёс суртахуун. Ёс суртахуун гэж юуг хэлэх вэ гэдгийг мэдэхгүй хэмжээнд хүрээд байна. Ёс зүй гэдэг бол гадаадад олон их дээд сургууль төгссөнөөр биш юм. Энэ жишгийн дагуу хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Монгол улсын хөгжил мөнгө дутсандаа биш ийм ёс суртахуунгүй, ичиж зовох зүйлгүй зарим төрийн албан хаагчдаас болж ийм байдал үүсгээд байгаа юм. Тиймээс МАН ард түмний өгсөн итгэл өгсөн энэ боломжийг ашиглаж, энэ байдлыг таслан зогсоох ёстой. Үүнийг эхлэл гэж бодож байна.