2018.11.22

Д.Тэрбишдагва: Хариуцлага хүлээх хүн нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой

Өнөөдрийн /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Ард түмний маань амьдрал, дээрээс нь өвөлжилт ярих хэрэгтэй байхад УИХ-ынхаа чуулганд суухгүй юм. Бид хүчээ нэгтгэж ажиллах юм бол бидэнд хийж чадах зүйл их байна л даа. Ерөнхий аудиторын үлгэр жишээ үзүүлж байна гэж харж байна. Түдгэлзүүлж байгаа учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөөд, шалгуулъя үнэн зөвөө тогтоолгоё гэж байна.