С.Эрдэнэ:  Цэцэд хандсан нь жижиг намууд биш эрх барьж байгаа том намын хийж байгаа ажил
2011.12.27

С.Эрдэнэ: Цэцэд хандсан нь жижиг намууд биш эрх барьж байгаа том намын хийж байгаа ажил

С.Эрдэнэтэй ярилцлаа.
-СЕХ-ноос таиилцуулсан сонгогчийн санал тоолох машин нэлээд шүүмжлүүлсэн. Та ч бас эсрэг байр суурьтай байх шиг байсан?

-СЕХ бол туйлын хариуцлагагүй ажиллаж байгаагаа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр харуулсан. Ер нь СЕХ үеийн үедээ аль нэг улс төрийн намын захиалгаар, эсвэл зориуд санаатай гэмээр ийм үйлдлүүд хийдэг. Тэр сонгодог үйлдлийнхээ нэгийг хийсэн гэж би ойлгож байгаа.Монголын төр бүх үйлдлийг нь нэг бүрчлэн заасан хуулиа гаргаж өгсөн. Бараг цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор хууль болсон шүү дээ. Сонгуулийн санал хураалтыг автомат хэлбэрээр тоолох, шууд автомат төхөөрөмж рүү хийх гээд бүгцийг заагаад өгчихсен. Үүнээс өөр юу шаардаад байгаа юм, юу нь ойлгомжгүй байна вэ. АНУ-ын компани санхүүгийн баталгаа гаргахгүй гэснээр шалтаг-лан манай талаас зориуд татгалзсан байгаа юм. Уг нь бид тендер зарлахгүйгээр шууд гэрзэ хийх эрхийг СЕХ-нд нээлттэйгээр өгсөн байсан.

-Өмнө нь танилцуулж байсан АНУ-ын машин үнэхээр шилдэг төхөөрөмж байсан юм уу?

-Бид сонгогчийн санал тоолох машиныг авахдаа сонгуулийн санал тоолох явцыг автомат байх бүхий л боломжийг хангасан, олон жилийн туршлага-тай, дэлхийд туршигдсан машиныг сонгохыг үүрэг болгосон. Энэ ч үүднээс АНУ-ын машиныг авахаар танилцуулж, гэрээ хэлцэл хийгдэж байсан. Түүнээс бус Солонгосын банк, оффисын мөнгө тоолдог тоног төхөөрөмж хийдэг компанитай гэрээ хийгээдэх гэж огтхон ч хэлээгүй. Бид хүний оролцоо, хүчин зүйлийг аль болох багасгах гэж оролдож байхад тэд зориуд эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй юу.Сонгогчийн саналын хуудсанд хийсэн саналыг дараа нь 500-гаар нь багцлаад скайнерт хийж тоолох юм гэнэ. Тэр хооронд хичнээн хуудас алга болж, бас хичнээн хуудас «эмэгдэж орж ирэх вэ. Эд чинь хэсэг хайрцгаар нь сольдог л туршлагатай хүмүүс шДЭЭ.-Эд гэж хэн бэ?-Эрх баригчид. Тэд энэ удаа ч гэсэн нөгөө л булхай, луйвраа хийх боломжийг алдахгүйн төлөө улайраад, заваарцгаагаад байна.

-Уг нь хоёр намын төлөөлөл СЕХ-нд бий. Гэтэл энэ удаа аль нэг намаас хараат үйлдэл болчихов уу даа?

-Дотроо олонхи, цөөнх байдаг болохоор аливаа санал хураалт мэдээж олонхиороо гардаг юм билээ. Ер нь СЕХ-ны албан тушаалтнуудыг намын харьяалалгүй болгох хэрэгтэй. СЕХ цэвэр төрийн алба байх ёстой. Өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөл байгаа учраас заваарч, улстөржүүлэн, будлиан хутгах «үр уурхай болж байгаа юм.

-Хэрэв СЕХ-ны удирдлагуудыг будлиантуулах оролдлого хийвэл ямар хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгасан бэ?

-Хуучин СЕХ-ны удирдлагууд шиг сонгуулийг будлиантуулж, үр дүнг нь зориудаар өөрчилсөн мөртлөө ямар ч ял зэмгүй мултарна гэж өнөөгийн СЕХ-ныхон бодож байгаа бол тэр үе өнгөрсөн шүү гэдгийг хатуу хэлье.Сая Эрүүгийн хуулийн төрийн эсрэг гэмт хэргийг зүйлчлэлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн эрхийг хууль бус аргаар авах зорилгоор сонгуулийн үр дүнг зохион хугацаагаар хорино. Үүний улмаас хүний амь нас хохирсон, улсад их хэмжээний хохирол учирсан байвал 16-25 жил хугацаагаар хорьж шийтгэнэ гэж заасан. Өмнө нь хуулийн ийм зохицуулалт байгаагүй. Тийм ч учраас 2008 оны сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан хүн өнөөдөр "Эрдэнэт"-ийн боловсон хүчний дарга гээд төрөөс өндөр цалин аваад жаргаад явж байна. Сонгууль будлиантуулсны шагнал нь тэр. Одоо бол тэр шагнал өөр хэлбэрээр ирнэ. Өөрөөр хэлбэл, шоронд орох л шагнал авна гэсэн үг.

-Уг нь Сонгуулийн тухай хуулиа нэлээд чамбай гаргачихсан гээд байдаг?

-Төгс төгөлдөр хууль гэж байхгүй л дээ. Аль ч хууль батлагдсан хойноо ямар нэг үр дагавар авчирдаг. Сонгуулийн тухай хуульд ч тийм зүйл байж л байна. Эхнээсээ эерэг, сөрөг үр дагавар нь мэдэгдэж эхэлж байна.

-Ямар сөрөг үр дагавар вэ?

-Өнөөдөр (өчигдөр) хуралдсан манай бүлгийн хуралдаан дээр өмнө нь байсан 26 тойрог яг л хуучнаараа орж ирлээ. Энэ байдлаас харж бай-хад сонгогчдын тэгш байдлыг 100 хувь хангаж чадаагүй нь ч байна. Нэг мандаттай зургаан аймаг байна. Үлдсэн нь хоёр болон түүнээс дээш мандаттай байгаа.48:28 гэдгийг тогтолцооны хувьд холимог гэж ярьж байгаа ч гэсэн дутагдалтай зүйл олон байна. Жишээлбэл, 28 хүний нэрээ намууд яаж эрэмбэлэх юм гээд ойлгомжгүй зүйл олон л харагдаж байна даа.

-Тэгэхээр тогтолцоонд ч гэсэн асуудал байна гэсэн үг үү?

-Би энэ хуульд заасан тогтолцоонд анхаарал хандуулахгүй байгаа. Надад тэр нь сонин биш. Хамгийн гол нь энэ хуулийн давуу тал нь сонгуулийг шударга явуулах үйл явцыг маш сайн шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл, санал луйвардах, будлиантуулах байдлыг хэр хэмжээндээ хааж чадсан болов уу гэж бодож байгаа. Нөгөө талаас үүрэг хариуцлагыг чангатгаж өгсөн. Гэхдээ одоо үр дүнг нь үнэлэх арай эрт байна. Сонгуулийн дараа л харагдана.

 

Манай намын 48:28 гэдэгт буулт хийсэн гол шалтгаан нь дээр хэлсэн процессын асуудлуудыг батлуулахын тулд л байсан. Үүний үр дүнд хууль Батлагдсан. Нэгдүгээр сарын 1- нээс сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч ажлаа өгөх, мөнгө, бэлэг сэлт тараах зэргийг хориглосон. Энэ бол уг хуулийн чухал дэвшил юм. Хуучин бол төрөөс төрсөн тэрбумтнууд тухайн хэсгийн хороог худалдаж авдаг байсан бол өнөөдөр тойргоор, Монгол Улсаар нь худалдаж авчихаар мөнгөтэй болчихсон. Ийм үед мөнгөний хүчин зүйлийг таслан зогсоож, хязгаарлаж байгаа нь маш их ач холбогдолтой юм.

-Парламентад суудалгүй намуудад ээлгүй хууль болсон гэж жижиг намын төлөөлөл ярьж байна лээ. Үнэхээр тийм үү?

-Энэ хуулийн амин сүнс нь процессын асуудлууд шийдсэнд байгаа юм. Үүн дээр л бидний хэдэн нөхдүүд илүүтэй анхаарсан. Мэдээж хуульд эерэг сөрөг тал бий. Жижиг намууд жагсаал цуглаан хийж байна. Тэгэхээр энэ хууль тэдэнд тавлагдаагүй гэсэн үг байх. Гэхдээ би бол эерэг талаас нь л яримаар байна.

-Тогтолцооноос хамаарч зарим жижиг намуудаас Үндсэн хуулийн Цэцэд хандсан гээд байгаа?

-Миний сонссоноор бол сонгогч саналын хуудсаа санал авах төхөөрөмжид хийнэ гэдгийг үдсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандсан гэсэн. Хэрэв ийм үндэслэлээр хандсан бол хамгийн тэнэг хэрэг. Энэ бол зориуд үйлдэл.

-Хэн зориуд хийж байна гэж?

-Би үүнийг жижиг яамууд биш магадгүй өнөөгийн манай эрх барьж байгаа том намын хийж байгаа ажил гэж харж байгаа. Яагаад гэвэл тэдэнд сонгуулийн төхөөрөмжид саналын хуудас хийх огт таалагдахгүй байгаа байхгүй юу. Нөгөө л саналын хайрцаг руугаа хийгээд тэндээсээ гараараа базаж аваад Солонгосын скайнер руугаа хийх сонирхол л байгаа. Тэгэхээр энэ бол жижиг намуудын хийж байгаа ажил биш. МАН-тай хуйвалддаг нэг намын л хийж байгаа ажил.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.