Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөө батлагдлаа
2019.01.15

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөө батлагдлаа

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны эхний хуралдаан өнөөдөр /2019.01.11/ болов.

Хуралд дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, ИТХ-ын Төлөөлөгч М.Батсайхан, дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан, Цагдаагийн I хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн С.Хүрэлбаатар, Цагдаагийн II хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Н.Батбаяр, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Н.Хангарьд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Алтантуяа, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ИТХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Т.Алтанцоож, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Г.Сарангэрэл нар оролцлоо.

Өнөөдрийн хурлаар 2018 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Ичинноров танилцуулж, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.