Үйл ажиллагааны тайлангийн хурал хийлээ
2019.01.16

Үйл ажиллагааны тайлангийн хурал хийлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ. Хурлын үеэр хэлтэс албадууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан юм.

Харин 2019 оныг "Иргэдийн оролцоог дэмжих-Боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулах жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөг хэлэлцлээ.