С.Эрдэнэ: МАН-ынхан хар пиар явуулдаг удамтай л даа
2012.04.23

С.Эрдэнэ: МАН-ынхан хар пиар явуулдаг удамтай л даа

 
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулийн хуулиар хоёр нам зөвшилцсөн үү. МАН-ын бүлэг нийслэл, УИХ-ын сонгуулийг хамт явуулъя гэсэн шийдэлд хүрч буулт хийж байгаа юм биш үү?

-Уг нь Ардын нам хууль биелүүлэх үүрэгтэй шүү дээ. 2008 онд батлагдсан Орон нутгийн сонгуулийн хуулиар хоёр сонгуулийг хамт явуулахаар заасан. Гэтэл УИХ-ын даргаас эхлээд хууль хэрэгжих боломжгүй гэх мэтийн зүйл яриад байна. Биелүүлэхгүй байсан юм бол яах гэж энэ хуулийг баталсан юм. Хууль тогтоогчид өөрсдөө ийм зүйл ярьж болохгүй. МАН-ынхан олонхоороо дэмжиж баталсан хуулиа өнөөдөр "болохгүй" гээд яриад сууж байгаа нь инээдэмтэй байна.

-Нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахыг танай бүлэг дэмжихгүй байгаа юмуу?
-Манай бүлэг энэ саналыг нь дэмжээгүй. Манай нам хийдэг буултаа хийчихсэн. Үүнээс цааш бууж өгөх хэрэг байхгүй. Тэртэй тэргүй хамт явуулах хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байхад ямар хэрэгтэй юм. Хэрэв үнэхээр гэр хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзээд байгаа юм бол аймаг, нийслэл, УИХ-ын сонгуулийг хамт явуулах хэрэгтэй.

-Ц.Нямдорж сайдыг огцруулах бичгийг намынх нь гишүүд өргөн барьчихлаа. Тэднийг АН-ынхан дэмжиж байгаа. Тэгэхээр Ц.Нямдорж сайд огцрох нь ойлгомжтой болсон юм биш үү?

-Түүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Түүний дараа чуулганаар хэлэлцэх үүрэгтэй. Өөрийг нь огцруулах асуудал яригдаж байхад Ц.Нямдорж сайд ёс зүйгүй үйлдэл их гаргаж байна. Хариуцаж байгаа салбартаа томилгоо их хийж байна. ЦЕГ-ын дэд даргыг сольж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт халаа сэлгээ хийжээ. Тэр-1тэй тэргуй огцрох нь ойлгомжтой учраас амжуулаа хэдэн томилгоо хийгээд авъя гэж байгаа юм уу. Ер нь МАН ийм хүмүүсээсээ салаагүй цагт сайн сайхан явахгүй ээ. Аль ч нам хууль зөрчсөн хэнтэй ч байсан хү ний, өөрийн гэлтгүй хариуцлага тооцож байх ёстой.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилдаг шөнө Хууль зүй, дотоод хэргийн сайд ганцаараа унтаж байсан юм биш үү?

-Хуулийн салбарыг толгойлж байгаа сайд хүн шүү дээ. Н.Энхбаярыг баривчилж байгаа тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр шөнөжингөө гарсан. Монголын ард баривчилж байгаа тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр шөнөжингөө гарсан. Монголын ард түмэн бүгд унталгүй өглөө болтол үзсэн. Гэтэл энэ асуудлыг хариуцсан сайд нь "Би мэдээгүй, унтаж байсан" гээд хээвнэг хэлээд сууж байгаа нь даанч хариуцлагагүй юм боллоо. Тэр шөнө буудалцаан болж, хүний амь нас эрсэдсэн бол яах юм. Нийгмийн эмх замбараагүй байдал үүсвэл яах вэ. Тэгсэн тэр шөнө Монголд ганцхан хүн унтсан нь Ц.Нямдорж сайд. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Үнэндээ тэр шөнө Хууль зүйн сайдын зөвшөөрөлгүйгээр цагдаагийнхан ажиллачихсан болж таарч байна уу. Ц.Нямдоржийн зөвшөөрөлгүйгээр цагдаагийнхан хөдөлнө гэж юу байхав дээ. Түүн шиг худлаа юм байхгүй. Гэвч салбарын сайд нь хэнэг ч үгүй худлаа яриад суухаасаа ичих хэрэгтэй. Хараад байх нь ээ манай Ц.Нямдорж сайдын амнаас дандаа алдаатай үг унадаг. Түүндээ өөрөө байнга ороогддог юм. "Намайг алсан цагт би дуугүй болно" гэж хэлснээсээ болоод Ёс зүйн хороогоор орох гэж байх жишээтэй. Хууль зүйн сайд хүн өөрөө гэмт хэрэгт уриалсан зүйл яриад сууж болохгүй биз дээ. Хэн туүнийг алах гээд, дуугүй болгох Тээд байгаа юм. Ийм аймшгийн юм яриад сууж байж болох уу. Ямар гудамжны хулигаан биш дээ.

-Гэхдээ АН Ц.Нямдорж сайдыг огцруулах байр сууринаасаа ухарч магадгүй гэсэн яриа гарсан байна лээ...

-Үгүй ээ. АН байр суурь дээрээ хатуу эогсч байгаа.

-Ер нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь буруу байсан юм уу. Хүмүүс ингэж яриад жагсаад байна л даа?

-Шалгах, шалгагдах асуудал хэнд ч нээлттэй. Өнөөдөр хэнийг ч шалгаж болно. Би ч ийм амьдралыг туулаад ирсэн хүн. УИХ-ын гишүүнийхээ түр үнэмпэхээ авчихаад шалгуулж явлаа. Тэр үед жинхэнэ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байсан юм шүү. Хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Шүүхийн шийдвэр гарч, түр цагдан хориод шалга гэсэн бол шапгах үүрэгтэй. Жирийн иргэд зөндөө шалгуулж байгаа. Тэдний төлөө яагаад юм хэлдэггүй юм бэ. Хүний эрхийн комиссын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь хүний эрх зөрчлөө гээд л айхтар мэдэгдэл энэ тэр гаргасан байна лээ. Хууль зүйн байнгын хороонд ч асуудал тавьсан байх шиг. Эрх нь зөрчигдсөн олон мянган хүний төлөө нэг ч үг дуугардаггүй мөртөө өнөөдөр Н.Энхбаярыг өмгөөлж дуугарч байна. Тэр хүнийг дарга байсан гэдгээр нь бусдаас онцгойлж авч үзэж байгаа хэрэг" үү. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үнэхээр гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоно. Буруугүй гэвэл зүгээр гараад л ирэх байх. Гэхдээ энэ асуудлын зөв бурууг ярих эрт байна. Үүнийг шүүх л тогтооно.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсанд баяр хүргэсэн талархлууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглагдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Үүний цаад эзэн хэн гэдэг нь ойлгомжтой. МАН-ын зүгээс хийж байгаа хар пиар. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч :Ц.Элбэгдорж баривчлуулсан шүү гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэхийн тулд хийж байгаа явуургүй арга. Угаасаа МАН-ынхан хар пиар явуулдаг удймтай л даа. Ийм зүйлээр хүний тархийг угаахдаа гарамгай. Ингэж л өдий хүртэл амьд явсан улсууд.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын нэлээд гишүүдийг урвуулж, УИХ-д МАХН-ын бүлэг байгуулаад ул маар С.Батболдын Засгийн гззрыг түлхэн унагах төлөвлөгөөтэй байсан. Тиймээс МАН-ынхан айсандаа түүнийг баривчлуулсан гэх хардлага ч байна...

-Байж болох юм. Үнэн худлыг нь мэдэхгүй ч түүнд Засгийн газар байгуулах бодлого байсан юм шиг билээ. Долдугаар сарын 1-тэй холбоотой намуудын уулзалтын лротоколыгдэлгзснийхээ дараа нэр бүхий гишүү дийн авлига хээл хахуультай холбогдсон баримтуудыг задлахад бэлэн болчихсон байсан юм биш үү. Үүнээс нь өрсөж баривчилсан гэсэн мэдээлэл байгаа. Н.Энхбаярыг баривчилсан үйл явдал эрх барьж байгаа намтай холбоотой шүү дээ. Үүнийг ард түмний эв нэгдлийн илэрхййлэл болсон төрийн тэргүүнд нялзаагаад байх хэрэггүй.Тэгээд ч Монгол Улс Ерөнхийлөгчийн бус парламентын засаглалтай орон биз дээ. УИХ-аас гарсан тогтоол шийдвэр шууд хэрэгждэг учраас УЙХ төрИйн эрх барих дээд байгууллага мөн. Энд хэн олонхи байгаа билээ. Гүйцэтгэх засаглалыг нь аль нам толгойлж байгаа юм. Эндээс асуудал ойлгомжтой байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын дөрвөн гишүүний халдашгүй эрхэд халдсан гэдэг асуудал яригдаад байна. Та юу гэж бодож байна вэ?

-Зарим гишүүдийн тайлбараар гишүүд өөрсдөө халдашгүй эрхээ бусдад ашиглуулсан гээд байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах эрхтэй Түүний биелэлтэд хяналт тавих эрхтэй. Мөн онцгой объектод нэвтрэх эрхтэй. Гишүүдийн хувьд телевизээр мэдээллийг харчихаад бүрэн эрхийнхээ хүрээнд очсон болов уу гэж бодож байна. Чухам тэдний халдашгүй байдалд халдсан эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй.

-Тэгээгүй нөхцөлд янз бүрийн байр суурь илэрхийлэх боломж алга. УИХ-ын гишүүд өөрсдөө гомдол гаргасан юм билээ. Түүнийг нь УИХ хүндэтгээд ажлын хэсэг гаргаж, шалгах л хэрэгтэй. МАН-ын бүлэг дээр хүндэтгээд ажлын хэсэг гаргаж, шалгах хэрэгтэй.

-МАН-ын бүлэг дээр Ц.Нямдорж сайд Д.Загджав гишүүнийг 'С.Эрдэнийн захиалгаар ажилладаг" гэж хэлсэн гэсэн. Үнэхээр тийм юм уу?

-Д.Загджав бол бие даасан УИХ-ын гишүүн. Хэн нэгний үгээр яваад байхгүй шүү дээ. Ц.Нямдорж сайд бодвол надад их дургүйдээ тэгж хэлсэн байх. Би бусад гишүүдийг удирдаад суугаад байдаггүй. Гишүүн бүр адил-хаи эрхтэй. Хэн нэгэн байр сууриа илэрхийлсний төлөө хардагдан сэрдэгдэж, хэлмэгдүүлэлтэд өртдөг асуудал коммунизмын үед байсан байх. Ц.Нямдорж коммунист школтой, тэр үед КГВ-ийн сургууль төгссөн хүн шүү дээ. Монголынхоо үндэсний сургуулийг ТМС гэж боддоггүй хүн л дээ. Тэгэхээр ийм зүйл ярихыг нь гайхаад байх юм алга.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.