2019.01.21
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өвлийн хүрэм гардууллаа
Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хандах хандлагыг өөрчлөх чиглэлээр 2018 онд сарын аян хэрэгжүүлж жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгөх тэдэнд хэрэгтэй зүйлийн тусламж хүргэх зэрэг ажлуудыг хийж байна. Өнөөдөр “Сараанбат” ТББ-тай хамтран 32 хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өвлийн хүрэм гардууллаа.