2019.02.18
Хаврын чуулганаар БОЛОВСРОЛЫН багц ХУУЛИЙГ шинэчлэн батална
Боловсролын салбар шинэ сайдтай болоод хоёр долоо хонож байна. Энэ салбарт яригддаг олон асуудлууд бий. Тухайлбал, чанаргүй их дээд сургуулийг цөөлөх, ЕБС-ын сурагчдын шинэ сурах бичгийн хэвлэлт, мөн хүүхдээсээ давсан хэт их хичээл, ачааллыг өгч байна зэрэг асуудлууд бий.
Тэгвэл сайд эдгээр асуудлууд дээр байр сууриа илэрхийлээд байгаа.
Тухайлбал, сурах бичгийн тал дээр нэгдсэн бодлоготой болох ёстой. Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулж, сурагчдын ачааллыг багасгах нь зүйтэй гэж үзэж байна.