Ц.Байгалмаа: Намаасаа дэмжлэг авах байх гэж найдаж байна
2019.02.28

Ц.Байгалмаа: Намаасаа дэмжлэг авах байх гэж найдаж байна

НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. НИТХ дахь МАН-ын бүлгээс Р.Дагвын нэрийг НИТХ-ын даргад дэвшүүлээд байгаа. Мөн заалнаас НИТХ-ын даргад төлөөлөгч Ц.Байгалмаа нэр дэвшүүлэв. Үүнтэй холбогдуулан төлөөлөгч Ц.Байгалмаагаас зарим зүйлийг тодруулав.  

-Та ямар зорилготой НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн бэ?

-Би НИТХ-ын дарга 2017 оны эцэст солигдох үед эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг гаргахаар ажиллаж байсан. Энэ удаад С.Амарсайхан дарга ажлаа өгч байгаа энэ үед би шийдлээ хэллээ. МАН эмэгтэйчүүдээ дэмждэг. Энэ утгаараа намаасаа дэмжлэг авчих байх гэж найдаж байгаа. Өнөөдөр улс төрийн эзэгтэй мөчид миний нэр дэвших эрх МАН-ын бүлгээс дэмжлэг авч чадаагүй. Гэхдээ төлөөлөгчдийн хувьд дэмжлэг байгаа. Би энэ ажлыг маш их үүрэгтэй гэдгийг ойлгож байна.  

-Та өмнө нь заалнаас нэр дэвшинэ гэдгээ хэлж байсан уу? 

-Би НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд хэлж амжаагүй байсан. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргадаа нэр дэвшихээ хэлсэн.  

-Намын бодлогыг зөрчлөө гээд өмнө нь хоёр төлөөлөгчийг гишүүнчлэлээсээ хассан. Та энэ эрсдлийг тооцсон уу? 

-Намын зүгээс ямар ч шийдвэр гаргасан хүлээж авахад бэлэн байна. 

Н.Энх