2019.04.10

Д.Оюунхорол: Оюутолгойн нэг хоёрдугаар бүтээн байгуулалтад хийх аудитын шалгалтыг хойшлуулахыг дэмжихгүй

Өнөөдөр /2019.04.10/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дараах байр суурийг илэрхийллээ.

Оюутолгойн нэг хоёрдугаар бүтээн байгуулалт хийх аудитын  шалгалтыг хойшлуулж байгааг дэмжихгүй. Өнөөдөр Оюутолгойтой хамааралтай үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал нийгэмд  яригдаж байгаа энэ цаг үед аудитын ерөнхий газар үүнийг шалгаад ерөнхий дүгнэлтээ гаргаж  өгөх ёстой.

Хоёрдугаарт энэ газрын тосны өртөг нөхөх зардлыг баталгаажуулах бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Засгийн газартай гэрээ байгуулсан ААН-ийг шалгах хэлэлцээрийг хойшлуулахаар оруулж ирж байгааг буруу гэж үзэж байна.

Гуравдугаарт 2019 оны улсын төсөв хэлэлцэж байх үед яригдсан нэг чухал асуудал бол барих шилжүүлэх концессын гэрээнүүдэд заримд нь аудитын дүгнэлт хийгээгүй төсөвт сангийн яам мөнгө оруулж ирлээ гэдэг асуудал байсан. Гэтэл одоо энэ барих шилжүүлэх концессын гэрээнд аудит хийхгүй гэж орж ирж байна. Энэ маш буруу.