Өнөөдөр /2019.04.10/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах байр суурийг илэрхийллээ.
Ямар ч тоо баримт алга. Дараа дараагийн төлөвлөгөөгөө тайлантайгаа уяалдуулж ярьж байвал зүгээр байна. Олон улсын аудитын стандарт гэж байдаг манай улсад ямар байдаг юм бэ энэ тоог нэгдүгээрт сонсомоор байна.
2018.04.14-ны 4- дүгээр тогтоолоор 2019 оны төлөвлөгөөг баталсан. Гэтэл өнөөдөр өөрчилнө гэж байна. Хичнээн асуудалаар өөрчлөлт яаж өөрчлөх юм?
Нэгэнт тайлан байхгүй учраас энэ дүгнэлтийн чинь биелэлт ямар байна?
Дипломат төлөөлөгчийн газруудад жил болгон аудит хийдэг юм байна. Хэдэн хувь нь яг газар дээрээ, хэдэн хувь нь баримт бичиг авч хийгдэж байна?