Л.Оюун-Эрдэнэ: 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээс буцааж авсан цагт энэ хэрэг дуусна
Эрдэнэт үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас Стандарт банкинд 40 сая ам.доллар шилжүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Энэ асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж " “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээс буцааж авсан цагт энэ хэрэг дуусна. Түүний хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага ажиллах нь зүйтэй. ЗГХЭГ энэ хэрэг дээр анхаарал хандуулж хамтран ажиллах болно. Үл хөдлөх хөрөнгүүд нь хэн уруу яаж шилжсэн нь ээдрээтэй байгаа.
Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий. Прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Хаврын чуулган дуусахаас өмнө нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад "Эрдэнэт" үйлдвэрийн дарга нар, захирал нь буруутай гэж ярих нь учир дутагдалтай юм” гэлээ.