2019.04.17
Д. Сумъяабазар: Дубайн гэрээг сайн гэрээ гэж хэлэхгүй ч зогсоож болохгүй
Уул уурхайн салбарт хариуцлага дээд зэргээр алдагдсан гэж ярьдаг ч хариуцлагыг сайжруулахын тулд хяналт сайн тавьдаг байх ёстойг салбарын сайд онцоллоо. Тиймээс ашигт малтмалтын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд хяналтын системийг яаралтай тогтоох чиглэлийг тусгажээ. Тавантолгойн ордоос нүүрс хулгайлахаас эхлээд уул уурхайн техник хэрэгслд тавих хяналтыг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолж байна.
Мөн бичил уурхай нэрийн дор сумын засаг даргаас зөвшөөрөл авч зөвшөөрөл бүхий газартаа олборлолт хийх биш үндсэн ордуудруу ордог асуудал ч гарч байгааг хэлж байна. Тиймээс энэ салбарт тавих хяналтыг хуулиар тогтоох шаардлагатай гэж үзжээ.