2019.04.10

"Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцлоо

Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “25” дугаар телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг ЭНД дарж үзнэ үү.

 Хөгжлийн гол түлхүүр нь хүн л өөрөө байх ёстой. Хүнээ л хөгжүүлдэг, боловсруулдаг, ажилтай, орлоготой байх нөхцөлөөр хангах нь төрийн нэн түрүүний үүрэг. Үүнээсээ улбаалж эдийн засгийн бусад бодлого нь явах учиртай. Би 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймгаас нэр дэвшихдээ “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан.