Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Сонгинохайрханчууд саналаа илгээлээ
2019.07.02

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Сонгинохайрханчууд саналаа илгээлээ

Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар иргэд олон нийттэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 29 ны өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойрогтоо зохион байгуулж 600 гаруй хүнийг хамрууллаа.

Иргэд олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.  Хуулийн төсөлд ирсэн санал хүсэлтийг албан ёсоор УИХ-д хүргүүлэх болно.

Монгол улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд 2000 онд УИХ-аас хоёр нэмэлт, таван өөрчлөлт хийсэн нь олон нийтэд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж шүүмжлэгдэх болсон билээ. Тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулинд орж буй нэмэлт өөрчлөлтөөр энэхүү “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг буцааж 1992 оны анхны заалтыг сэргээх. засч сайжруулж байгаа юм.

  • УИХ-ын зарим хэтийдсэн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагын өндөрсгөнө. Давхар дээлийг тайлна.
  • Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны нэгэн шүүмжлэл дагуулсан асуудал нь гишүүн бусдын өмнөөс санал өгөх, чуулганы хуралдааныг таслах явдал байсан.
  • Засгийн газрын тогтворт байдлыг хангаж, хариуцлагын механизмыг тодорхой болгоно. Жич: 1992-2016 он хүртэл нийт ЗГ 13 удаа солигджээ. Монгол улсын ЗГ дунджаар 1,8 жилийн настай байна.
  • УИХ-ын чуулганы хугацаа хавар, намар тус бүр 50 хоног байсныг 75 болгон нэмнэ.
  • Улс төрийн намууд өөрт ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчилдөг явдлыг хална. Мөн хөрөнгө орлогын эх сурвалж, санхүүгийн ил тод байдлыг сайжруулснаар хариуцлага нэмэгдэнэ.
  • Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх
  • Байгалийн баялгаас тэгш, шударгаар хүртэх зарчим. Иргэд уул уурхай, байгалийн баялгаас ашиг хүртэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
  • Сумын Засаг даргыг иргэд сонгоно. Төлөөллийн ардчиллыг бий болгоно.
  • Яамдын тоог тогтоож өгснөөр төрийн аппаратын данхар бүтцийг цэгцэлж, оновчтой зөв бүтэц үүсгэн, төсвийн зардлыг бууруулна.
    Шүүхийн улс төрөөс хараат бус байдлыг хангаж, шүүгчдэд хариуцлага хүлээлгэдэг болно.

Хэлэлцүүлэг СХД-ийн 18-р хорооны иргэд 11:00 цагаас 12-р сургуулийн Хөл-бөмбөгийн талбайд, СХД-ийн 19-р хорооны иргэд 13:00 цагаас Хорооны байрны урд талын 3х3 Сагсан -бөмбөгийн талбайд, СХД-ийн 27-р хорооны иргэд 15:00 цагаас Орчлон хорооллын талбайд, СХД-ийн 29-р хороо 17:00 цагаас Москва хорооллын Кремль СӨХ-ны талбайд тус тус боллоо.