Өмнөговь аймгийн оюутны II чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдав
2019.12.03

Өмнөговь аймгийн оюутны II чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдав

Өмнөговь аймгийн Оюутны холбооноос санаачлан, УИХ-ын гишүүн Л.Энхболдын дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГазар хамтран зохион байгуулсан “We Love Gobi” Өмнөговь аймгийн оюутнуудын II чуулга уулзалт 2019.12.01-ний өдөр Улаанбаатар хотын Найрамдал цогцолборт зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энхболд, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх болон Өмнөговь аймгийн 15 сумын оюутнуудын төлөөлөл оролцож, Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэц гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд Өмнөговь аймгийнхаа хөгжилд оруулах оролцоогоо нэмэгдүүлэн, шийдвэр гаргах түвшинд дуу хоолой, үзэл бодлоо хүргэж, тулгарч буй асуудлаа хэлэлцсэн юм.

"We Love Gobi" оюутны чуулга уулзалт нь шинэлэг, онцлог зүйл ихтэй, үр дүнтэй сайхан арга хэмжээ болж өндөрлөсөн ба оюутнууд нэгэн өдрийг хамтдаа хүсэл тэмүүлэл дүүрэн өнгөрүүлсэндээ баяртай байгаагаа хэлж байлаа.