МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болголоо
2020.02.04

МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 20 гаруй асуудал хэлэлцэж буй тус хуралдаанаар МСҮТ-ийн тэтгэлгийг 200 мянган төгрөг болгох шийдвэр гаргажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байна. Цаашид 100 мянган төгрөгийн тэтгэлэгийг 200 мянга болгон нэмэгдүүлнэ” гэж хэлж байсан удаатай.