“Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олон УОК-т хандив өргөлөө
2020.03.02

“Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олон УОК-т хандив өргөлөө

Дэлхийн 64 улсад гараад байгаа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивын цуваа үргэлжилсээр байна.

“Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брэндийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.

Энэ аюултай өвчний эсрэг Монголчууд бид нэг баг болж, хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж МОНГОЛ ХҮН БҮР ХИЧЭЭГЭЭРЭЙ гэж тус хамт олны зүгээс уриалж байна.